Дэлхий дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэгт зүй ёсоор бичигддэг жүжигчин Хенри Кэвилл өдгөө 40 насны босгыг даваад байгаа билээ. Түүний хувьд 2021 оны дөрөвдүгээр сард өөрийн найз бүсгүйг олон нийтэд танилцуулсан бөгөөд хос хоёр өдгөө 3 жилийг үдээд буй.
Тэгвэл саяхан ноён Кэвиллийн зүгээс шинэ киноныхоо танилцуулгыг олон нийтэд хүргэх үеэрээ нэгэн баярт мэдээг хуваалцсан нь хос хоёр анхны хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа ажээ.
Түүний хэлснээр, “Би үнэхээр догдолж байгаа. Натали бид хоёр хоёул догдлоод л байгаа. Мэдээж энэ догдлол харахад л шууд илт байгаа байх” гэсэн юм.
Тийнхүү энэ ондоо багтаан хос хоёр маань шинэ хүнээ өлгийдөн авч, ам бүлийнхээ тоог дөрөв болгох болжээ. Ийн хэлэх болсон шалтгаан нь хос хоёр маань жилийн өмнө Франц буллдог үүлдрийн нохойгоор ам бүл нэмээд амжсан юм.
Эх сурвалж: UNILAD
ухна шиг л царай ккк