2024 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын эргэн тойронд
2 сарын 5. 15:540

“Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Америкийн дуучин Билли Айлиш “Barbie” киноны “What Was I Made For?” дуугаараа “Грэмми” наадмын гол шагналуудын нэг болох “Оны шилдэг дуу” шагналын эзэн боллоо. Эл дуунд өнгөрсөн зун хит болсон киноны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч болох барби хүүхэлдэй өөрийн мөн чанарт эргэлздэг хэсгийг тодотгон харуулдаг.

Billie Eilish's 2024 Grammys Look Is A Double Barbie Delight – StyleCaster

Б.Айлишаас гадна SZA, Майли Сайрус, Тэйлор Свифт нар шагнал хүртээд байгаа бөгөөд Т.Свифтийн хувьд "Шилдэг поп гоцлол цомог" шагналыг гардах үеэрээ шинэ цомгоо гаргах гэж байгаагаа зарлажээ.

Grammys 2024: Miley Cyrus to Taylor Swift Kylie Minogue Michelle Obama  here's the full winners list - India Today

Энэ жил Т.Свифт мөн "Шилдэг цомог" төрөлд шалгарч уг шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч боллоо. Тэрбээр шилдэг цомгийн эзнээр гурван удаа тодорсон амжилтаар Стиви Уандер, Пол Саймон, Фрэнк Синатра нартай эн зэрэгцэж байсан юм.

“Грэмми-2024” наадмыг Дуа Липа “Barbie” киноны дуу “Dance the Night” болон өөрийн хит дуунуудаас бүрдсэн үзүүлбэрээр нээжээ. “Dance the Night” дуу мөн шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн юм.

Watch Dua Lipa Perform 'Training Day,' 'Houdini' at the 2024 Grammys

Харин энэ удаагийн наадмын есөн шагналд нэр дэвшээд буй, R&B дуучин SZA-гийн хувьд “Kill Bill” дуугаа дуулахдаа ижил нэрт киноны тулаант хэсгийг үзэгчдийн хүртээл болгожээ.

Grammys 2024: Watch SZA perform “Snooze” and “Kill Bill” | The FADER

Мөн Оливиа Родриго, Б.Айлиш, Burna Boy, Трэвис Скотт нар өөрсдийн уран бүтээлийг толилуулсан байна.

“Грэмми” наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын эхний шагналыг Майли Сайрус “Flowers” дуугаараа “Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” төрөлд хүртлээ. Түүний хувьд “Грэмми”-ийн шагналыг анх удаагаа хүртэж буй нь энэ ажээ.

Watch Miley Cyrus Perform 'Flowers' at the 2024 Grammys

"Грэмми"-гийн шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг Америкийн дуучин Виктория Монет хүртлээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
3
2
0
3
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35