АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
4 сарын 25. 16:010

24 жилийн өмнө АНУ-ын Баруун Виржиния мужид Сюзан Картер гэх эмэгтэй 10 настай охины хамтаар алга болсон хэрэг гарч байжээ. Ээж, охин хоёрын хувьд алга болохоосоо өмнө Ларри Уэбб гэх эрийн гэрт амьдарч байсан бөгөөд тэднийг хамгийн сүүлд 2000 оны наймдугаар сарын 8-ы өдөр охины аав харсан байна.

Улмаар ээж, охин хоёрыг алга болсноос хойш эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсан ч мухардалд орж, мөрдлөгийн үед тэд нэг хүнийг сэжигтнээр татсан нь тэдний амьдарч байсан байрны эзэн Ларри Уэбб байжээ. Гэвч Ларри Уэббийг сэжигтнээр татахад ээж, охин хоёр алга болоод 20 гаруй жил өнгөрсөн байсан юм.

Тийнхүү холбогдох албаныхан одоогоос 18 сарын өмнө л түүний гэрийг шалгах зөвшөөрөл авч, гэрт нь нэгжлэг хийхэд бууны сум олсон байна. Улмаар бууны суманд ДНХ-ийн шинжилгээ хийхэд охины цус олдсоноор 2023 оны аравдугаар сард албаныхан Ларри Уэббийг баривчилжээ. Гэвч баривчлах ажиллагаа явуулахад сэжигтэн 82 настай байсан юм. Тиймээс түүнийг шүүх ажиллагаа хойшлуулагдсаар сэжигтнийг асрамжийн газарт хүргэсэн бөгөөд албаныхан түүнийг хяналтдаа байлгаж байхад өнгөрөгч даваа гарагт Ларри Уэбб амьсгал хураажээ.

Гэхдээ амьсгал хураахаасаа өмнө эцсийн мөчид тэр хэргээ хүлээсэн байна.

Түүний хэлснээр хэрэг гарахаас өмнө түүний гэрт байсан бэлэн мөнгө алга болсон бөгөөд тухайн үед ээж, охин хоёр тэдний гэрт амьдарч байжээ. Ларригийн зүгээс Сюзанг түүний мөнгийг авч үрсэн гэж сэжиглэсний дүнд Сюзантай маргалдаж, улмаар маргаан даамжрахад тэрээр гал нээсэн байна. Тийнхүү гал нээсэн даруй тэр буруу зүйл хийснээ ойлгосон ч нэгэнт тийм явдал болсон тул тэр охиныг ч гэсэн хөнөөх хэрэгтэй гэж боджээ. Улмаар Ларри ээж, охин хоёрын цогцсыг хашаандаа нуусан гэдгээ хэлсэн байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47