Мэтт Дэймон: “Avatar”-ын гол дүрийн хамт 250 сая ам.доллар санал болгоход татгалзсандаа одоо ч харамсдаг
2023, 7 сарын 23. 17:100

Холливудын од Мэтт Дэймон орон нутгийн цагаар энэ сарын 21-нд CNN телевизэд өгсөн ярилцлагадаа бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон "Аvatar” кинонд тоглох саналаас татгалзаж, асар их мөнгө алдсан гэдгээ мэдэгджээ.

CNN агентлагийн мэдээлснээр Мэтт Дэймон тус телевизийн "Who’s talking to Chris Wallace” нэвтрүүлэгт оролцох үеэрээ найруулагч Жэймс Камероны "Avatar” киноны гол дүрийн хамтаар киноны орлогын тодорхой хувийг түүнд санал болгож байсан талаар дурдсан байна.

Хэрвээ уг саналыг хүлээж авсан бол нийт 250 сая ам.долларын орлого олох байжээ.

Үүний зэрэгцээ “Жүжигчний карьераа эхлүүлснээс хойших хамгийн өндөр мөнгөн дүнтэй саналаас татгалзсан явдал байсан” хэмээн тэрээр харамсангуй өгүүлсэн байна.

Энэхүү саналаас татгалзах болсон хамгийн том шалтгаан нь түүний үнэнч шударга зантай холбоотой гэжээ. Учир нь 2002-2016 оны хооронд үзэгч олны хүртээл болж байсан “Bourne Identity”, “Bourne Supremacy”, “Bourne Ultimatum”, “Bourne Legacy”, “Jason Bourne” зэрэг цуврал киноны зураг авалтыг дуусгах шаардлагатай байсан аж. “Аvatar”-аас болж тус кино багийнхныг асуудалд оруулахыг хүсээгүй гэдгээ тэрээр онцлон тэмдэглэсэн байна.

Эцэст нь найруулагч Камерон гол дүрийн жүжигчнээр Сэм Вортингтоныг сонгож, "Аvatar” киноны зураг авалтыг хийсэн билээ. Тус кино 2009 онд нээлтээ хийснээс хойш дэлхий даяар 2.923 тэрбум ам.доллар олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтыг өнөөг хэр нь тэргүүлсээр байгаа юм.

Үүний зэрэгцээ Мэтт Дэймон мөн өдөр АНУ-д нээлтээ хийсэн найруулагч Кристофер Ноланы бүтээл “Оппенхаймер" кинонд Дэлхийн 2-р дайны үед цөмийн зэвсгийн хөгжлийн анхны төлөвлөгөөг удирдаж байсан Америкийн цэргийн офицер Лесли Гроувсын дүрд тоглоод байгаа билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16