Жүжигчин Брэдли Күүпэр, загвар өмсөгч Жижи Хадид нарын хоёр дахь болзоо
3 сарын 25. 15:431

A Star is Born мюзикл уран сайхны киноны найруулагч, гол дүрийн жүжигчин Брэдли Күүпэр загвар өмсөгч Жижи Хадид нар өнгөрөгч бямба гарагт болзож, дахин олны өмнө хамт гарчээ.

21 насны зөрүүтэй хос хоёрын хувьд өнгөрөгч бямба гарагт Нью Йорк хотод тавигдсан “Свийни Тодд: Флийт гудамжны зэтгэр үсчин” мюзикл жүжгийг үзэн болзсоны дараагаар хотын гудмаар гар гараасаа хөтлөлцөн алхсан бөгөөд эл дүр зураг нь нууц дуранд өртсөн байна.

Гэхдээ эл болзоо нь хос хоёрын анхны болзоо биш юм. Тэд өмнө нь нэгэн оройн зоогт хамт явсан бөгөөд тус болзоо нь ч нууц дуранд өртөөд байсан билээ.

Ташрамд дурдахад Брэдли Күүпэр, Жижи Хадид хоёр хоёул өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд тэд хоёул өмнөх амьдралаасаа нэг, нэг охинтой юм. Жүжигчин эрийн хувьд өмнө нь загвар өмсөгч Ирина Шейктэй үерхэж байсан бол загвар өмсөгч бүсгүйн хувьд охиныхоо эцэг Зейн Маликтай 5 орчим жил үерхээд салж байсан билээ.


Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ил од
43.242.243.93
   /
3 сарын 27. 19:28

Хөгшин өвгөн болио

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47