Алтан бөмбөрцөг наадмын шилдэг найруулагчаар Кристофер Нолан тодорлоо
1 сарын 8. 12:480

“Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзнээр "Oppenheimer" киноны найруулагч Кристофер Нолан тодорлоо.

“Шилдэг найруулагч” төрөлд К.Ноланаас гадна, Мартин Скорсезе ("Killers of the Flower Moon"), Селин Сон ("Past Lives"), Гретта Гервиг ("Barbie"), Брэдли Купер ("Maestro"), Грекийн найруулагч Йоргос Лантимос ("Poor Things") нар нэр дэвшсэн юм.

К.Ноланы хувьд “Алтан бөмбөрцөг”-т зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд анхны шагналаа авч байна.

Мөн "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ий шагналыг Эмма Стоун ("Poor Things"), "Шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагналыг Ирландын жүжигчин Киллиан Мерфи ("Oppenheimer") нар хүртлээ.

Кино, телевизийн салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлэн олгодог “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд CBS телевизээр шууд дамжуулж байна.


Эх сурвалж: CBS /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22