Blackpink хамтлагийн дүү нар болох Babymonster хамтлаг анхны цомгоо гаргалаа
4 сарын 2. 14:410

Өмнөд Солонгосын YG Entertainment компанийн охидын шинэ хамтлаг болох “Babymonster” өчигдөр буюу даваа гарагт анхны богино хэмжээний "Babymons7er" гэдэг нэртэй цомгоо гаргалаа.

Уг цомогт нийт долоон дуу багтсан бөгөөд эхний дуу болох "Sheesh" нь гишүүдийн хоолойны гайхалтай зохицлыг харуулсан эрч хүчтэй, хип хоп, "dance" жанрын уран бүтээл болжээ.

Рука, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй “Babymonster” хамтлаг нь Өмнөд Солонгос, Япон, Тайланд гэсэн гурван орны гишүүдээс бүрджээ. Тэд өнгөрсөн 11 дүгээр сард "Batter Up" нэртэй анхны дуугаа олон нийтийн хүртээл болгосон юм.

Долоон жилийн өмнө гараагаа эхлүүлж байсан “BLACKPINK” хамтлагаас хойших YG компанийн анхны охидын хамтлаг болохын хувьд тэд олны анхаарлыг ихэд татаж байна.

Цомгийн нэр “Babymons7er” нь хамтлагийн нэр болон гишүүдийн тоог хослуулсан нь ухаалаг шийдэл болжээ. Уг цомгийн тизер бичлэгүүд нь YouTube платформ дээр 85 сая хандалт аваад байгаа нь дэлхий даяар хүмүүсийн анхаарлыг татаж байгааг нь харууллаа.

Ирэх наймдугаар сард “Babymonster” хамтлаг Японд жил бүр зохиогддог “Summer Sonic” хөгжмийн наадамд уран бүтээлээ толилуулах ажээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47