Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хэйли Бибер нар салсан уу?
2 сарын 29. 15:402

Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хэйли Бибер нар олны нүднээс ангид байгаад өдгөө хоёр долоо хоног орчим хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл хос хоёрын шүтэн бишрэгчид хийгээд олон нийтийн зүгээс тэднийг салсан уу хэмээн шохоорхох болжээ.

Үүний шалтгаан нь саяхан Хэйли Биберийн аав Стефен Боулдвин өөрийн Инстаграм хуудаснаа дуучин Жастин Биберийн “I Could Sing of Your Love Forever” гэх дууг дуулж буй бичлэгийг нэгэн хачирхалтай зурвасын хамтаар “стори” болгон нийтэлсэн байна. Улмаар тухайн “стори”-д түүний бичсэнээр, “Христэд итгэгчид минь, гуйж байна. Та бүхэн Жастин болоод Хэйлиг бодохдоо тэднийг минь эзэн Бурханд илүү ойртуулах үүднээс мөн муу муухай бүхэн тэднээс холуур байж, мэргэн ухаантай байхыг нь бодож хэсэгхэн хугацаанд тэдний төлөө залбираарай” гэсэн юм. Гэсэн хэдий ч түүний зүгээс яагаад олон нийтийг хос хоёрын төлөө залбираач хэмээн хүсэж байгаагаа тайлбарлаагүй ажээ.

Тийнхүү хачирхалтай зурвасыг хүлээн авсан хүмүүсийн зүгээс хос хоёрыг салсан гэж таамаглах болсон байна. Үүнээс гадна олон нийтийн дунд өөр таамаглал дэвших болсон нь хос хоёрын хэн нэгний биеийн байдал таагүй байгаагаас үүдэн ноён Боулдвин ийм утга агуулгатай “стори” хийсэн гэсэн юм.

Ямартай ч одоогоор хос хоёр салсан эсвэл хэн нэгнийх нь биеийн байдал таагүй байгаа гэх албан мэдээ нэг үгүй бөгөөд хэрэв ямар нэг зүйл болсон байх аваас хамгийн түрүүнд мэдээлэх нь бид байх болно.


Эх сурвалж: E!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
2
14
6
4
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Нандин уянга
45.117.35.39
   /
3 сарын 3. 13:28

Харамсалтай юм аа
45.117.35.39
   /
3 сарын 3. 13:28

Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36