1996 онд буюу ердөө зургаахан настайдаа Опра Уинфригийн шоунд оролцож, олны анхааралд өртсөн ихэр бол Абби болон Бриттани Хэнсел нар билээ. Тэдний хувьд нэг биетэй ч хоёр толгойтой нийлмэл ихэр юм. Тодруулбал, охидын дотор эд эрхтэн нэг хэдий ч тусдаа тархитай, өөр өөрийн гэсэн царай, хоолой, ааш араншинтай ажээ.
Тэгвэл саяхан хоёр ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел өөрийн сэтгэлт залуутай ханилан сууж, хуримын ёслолоо хийсэн тухай мэдээгээ олон нийттэй хуваалцсан байна. Үнэн хэрэгтээ Абби Хэнсел 3 жилийн өмнө хуримаа хийсэн ч хуримын зургаа одоо л цацаж байгаа нь энэ ажээ.
Түүний нөхөр өмнө нь АНУ-ын армид алба хааж байсан бөгөөд өдгөө сувилагчаар ажиллаж буй нэгэн гэнэ. Тийнхүү хуримын зурагт хос хоёр ихрийн өрөөсөн Бриттанитай хамт зогсож буйгаар буужээ.
Эх сурвалж: UNILAD
Aztai zaluu yum. Dood ni neg yum. Xarin xoyulaa kaif avax bolov uu yadag bol
Бавалцахдаа хоёр эмэгтэйгээр озуулах юм уу?доодох нь бас хоёр юм уу?