Титаникаас тав дахин том, дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц тун удахгүй ашиглалтад орно
1 сарын 23. 8:090

Titanic”-аас тав дахин том хэмжээтэй, дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц болох “Icon of the Seas” тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Times сонин орон нутгийн цагаар 22-ны өдөр “тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцны хувьд хэмжээ хамгийн чухал" гээд “Icon of the Seas” хөлөг нь одоогоор хамгийн томд тооцогдож буй “Wonder of the Seas” хөлгийг ардаа орхин, дэлхийн хамгийн том аялалын хөлөг болж буй талаар онцлов.

Тус мэдээнд дурдсанаар уг аяллын хөлөг онгоц нь долоон усан сан, 40 гаруй ресторан, баартай гэжээ.

Түүнчлэн дээд зэрэглэлийн люкс өрөө нь долоо хоногт 75,000 ам.долларын үнэтэй байх гэнэ. Ойролцоогоор 165 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй “Ultimate Family Townhouse”нь дотроо кино театр, караоке өрөө, ширээний теннисний ширээ зэргийг суурилуулжээ. Хөлөг онгоц доторх гэр бүлд зориулсан уг өрөө нь нийт 3 давхар бөгөөд давхар хооронд найм хүртэлх хүн ашиглах боломжтой гулсуурыг суурилуулж өгчээ

Энэхүү хөлөг онгоцны анхны аялал АНУ-ын Флорида мужийн Майами хотоос эхэлж, Карибын тэнгисийн Сент-Китс, Сент-Томас, Багамын арлуудыг дайран өнгөрч, улмаар Майами руу буцахаар төлөвлөгдсөн байна.

Times сонины мэдээлснээр тус аяллын хөлөг онгоцны хөлгийн тавцан дээр зорчигчдыг зугаацуулах мөн аврах үүрэгтэй голден ретривер үүлдрийн нохой “ажиллахаар” төлөвлөж байгааг мөн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16