Украин: Оросын газрын тосны экспортын гол боомт руу жолоочгүй завиар халджээ
2023, 8 сарын 7. 9:230

Украины тал Хар тэнгис дэх Новороссийск боомт дахь Оросын тэнгисийн цэргийн бааз руу тэнгисийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон жолоочгүй завь зэргийг ашиглан дайрчээ. Новороссийск боомт нь тэнгисийн цэргийн бааз, усан онгоцны үйлдвэр, түүхий газрын тосны терминалаар тоноглогдсон Оросын газрын тосны экспортын гол дэд бүтэц юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам 4-ний өдөр хэлэхдээ, "Өнгөрсөн шөнө Украины арми хоёр жолоочгүй завиар Новороссийскийн тэнгисийн цэргийн баазад довтлохыг завдлаа. Эдгээр жолоочгүй завийг тэнгисийн цэргийн баазыг хамгаалж байсан Оросын байлдааны хөлөг онгоцнууд илрүүлэн устгасан” хэмээн дурджээ. Мөн Украины 13 нисгэгчгүй нисэх төхөөрөмж тус байгууламж руу халдах оролдлого хийсэн ч үйл ажиллагааг нь саармагжуулж чадсан гэдгээ тэрээр нэмж хэлэв.

Новороссийск нь 2014 онд Орост нэгтгэсэн Крымийн зүүн хэсэгт байрладаг ба өдөрт 600 мянга орчим баррель түүхий газрын тос тээвэрлэдэг томоохон боомт юм. Одоогоор хоёр талын мөргөлдөөн дууссан ч тус боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Financial Times сонины мэдээлж буйгаар “Өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш газрын тостой холбоотой боомтыг Украины тал анх удаа бай болгож байна" гэж онцлон тэмдэглэв. Сүүлийн үед зөвхөн Новороссийск боомт төдийгүй Хар тэнгисийн боомтууд дахь хоёр талын мөргөлдөөн улам хурцдаж байгаа билээ. Учир нь дайны үед ч Украины үр тарианы экспортын замыг нээж өгсөн Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс ОХУ-ын тал дангаараа гарч буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн тус мэдээнд дурдсанаар “Орос, Украин улсууд бие биенийхээ экспортын гол бүтээгдэхүүнийг “онилон” хариу арга хэмжээ авч байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55
Квант компьютерт зориулан цэвэр цахиур гарган авах технологийг боловсруулжээ
02024-5-13 19:50
“Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ
02024-5-13 19:47
Э.Блинкен Рафахт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ
02024-5-13 19:40
Тбилисид болсон цуглааны үеэр Орос, Америкийн иргэдийг баривчилжээ
02024-5-13 19:29
Харьков, Донецк мужуудад ширүүн тулаан болж байна гэж мэдээлэв
02024-5-13 19:25
Балбын газарчин дээд амжилт тогтоов
02024-5-13 13:20
"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ
02024-5-13 13:18