БНХАУ: Энэ он гарсаар 29 төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
4 сарын 22. 12:210

Хятадын эрх баригчид төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн дарга нарыг ээлж дараалан солих болжээ. Тодруулбал энэ он гарсаар 30 орчим удирдах албан тушаалтан ажлаасаа халагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин их байгаа юм.

Огцрох болсон шалтгааны ихэнх нь ёс зүйн зөрчилтэй холбоотой байгаа аж. Хятадын засгийн газар авлигыг устгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж буйн томоохон жишээ хэмээн үүнийг тайлбарлаж болох юм.

21-ний өдөр Японы Nikkei Asia агентлагийн мэдээлснээр, Хятадын Төрийн зөвлөл болон төв засгийн газрын хяналтад байдаг 97 төрийн өмчит аж ахуй нэгжийн 29 удирдах албан тушаалтан энэ оны эхнээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл огцорсон болохыг онцолжээ.

Өнгөрсөн оны мөн үед ажлаа өгсөн төрийн өмчит аж ахуй нэгжийн дарга нарын тоо ердөө найм байсантай харьцуулахад энэ нь нэг жилийн дотор гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Хятадын засгийн газрын хувьд төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудыг ийнхүү олноор ажлаас чөлөөлж буй явдал нь авлига, луйврыг устгах зорилготой холбоотой бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулагдсан Коммунист намын удирдлагын хурал дээр “Авлига цэцэглэн хөгжих хөрс, суурийг үндсээр нь арилгах ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан билээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ он гарсаар төрийн өмчит аж ахуй нэгжийн 80 орчим удирдах албан тушаалтан баривчлагдан шалгагдаж байгаа аж. Энэ хэвээр үргэлжилбэл энэ оны эцэс гэхэд өнгөрсөн жилийн 170-д хүрэх нь тодорхой болоод байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн сард Чунцин хотын намын хорооны орлогч дарга Чэнь Минбог Хятадын Агаарын сансрын шинжлэх ухаан, технологийн группын даргаар томилжээ. Өнгөрсөн оны сүүлээр тус байгууллагын дарга асан Ву Яншэн авлигын хэрэгт холбогдсоны дараахан ийнхүү орны хүнийг нь томилсон нь энэ аж.

Саяхан болсон сонсголын үеэр шинээр томилогдсон Чэнь дарга "Хятадын Коммунист намын удирдамжийг дагах нь нэн чухал үүрэг мөн. Би энэхүү томилгоог улс төрийн үүднээс хүлээж аван, өөрт ногдсон зорилгоо биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Энэ сард Хятадын Цахим шинжлэх ухаан, технологийн группын ерөнхийлөгч асан Чэнь Симинг Хятадын Агаарын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацийн шинэ даргаар томилогдов. Тус корпорацийн өмнөх дарга асан Юан Жейг огцруулах болсон шалтгаан нь авлигын асуудал байжээ.

Өнгөрсөн сараас хууль зөрчсөн хэргээр шалгагдаж эхэлсэн Хятадын үндэсний оффшор газрын тосны корпорацийн тэргүүн Ли Ёны ажлыг тус корпорацийн дэд ерөнхийлөгч Жоу Шиньхуайг хүлээн аваад байгаа аж.

Түүнчлэн China Unicom компанийн дэд ерөнхийлөгч Хэ Бяо өнгөрсөн сарын сүүлээр China Mobile компанийн ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа билээ. Үүнээс гадна хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч Zhongxin Guoji компанийн даргаар төрийн өмчит химийн компанийн дэд тэргүүнээр ажиллаж асан Лю Шүньфэнг өнгөрсөн онд томилсон байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21