The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
5 сарын 17. 14:010

Аврагчид өнөө өглөө Эверестийн өмнөд оргилын ойролцоогоос Монголын уулчны цогцсыг олсон бол нөгөө уулчин сураггүй хэвээр байна гэж аврах ажиллагааг зохион байгуулагчид мэдээллээ.

“8K Expeditions” аврах багийн ахлагч, газарчин Лакпа-гийн ярьснаар, уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8 550 метрийн өндрөөс олсон байна. "Уулчин олсноос унаж, өмнөд оргилын доор хэдэн метрийн гүнд гацсан бололтой" гэж аврах багийнхан хэллээ.

“Аврагчид түүний цогцсыг баазад авчирсан бөгөөд авиралтын улирлын төгсгөлд хохирогчдын ар гэрийнхэнтэй зөвлөлдсөний дараа цаашдын арга хэмжээг авна" гэж Лакпа Шерпа ярив.

Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 12-нд оргил руу авирч байхдаа сураггүй болсон юм. Иймээс Балбын уулчдыг нэн даруй дайчлан сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд шерпа буюу газарчид болох Печхумбе, МинНурбу, Аржун Карки, Ланка Рам Таманг нар оролцжээ.

Монголын нөгөө уулчин хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-ний өдрөөс хойш оргилд гарах дараагийн боломж нээгдэх үед сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.


Эх сурвалж: The Himalayan Times /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
9
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын парламентын сонгууль эхэлж байна
02024-6-7 13:21
“Нвидиа” хамгийн үнэ цэнтэй компаниудын хоёрдугаарт орлоо
02024-6-7 13:12
Р.Фицо халдлагаас хойш анх удаа мэдэгдэл хийжээ
02024-6-7 13:09
TSMC -ийн охин компани Нидерландтай хамтран Сингапурт хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
02024-6-7 7:50
Европын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулжээ
02024-6-7 7:45
III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-6-6 15:55
ДЭМБ: H5N2 вирусний халдвараар хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
02024-6-6 15:48
Боинг компанийн сансрын хөлөг ОУСС руу амжилттай хөөрчээ
12024-6-6 10:43
Дэлхийд анхны модон хиймэл дагуулыг бүтээж дуусжээ
12024-6-6 10:34
Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг
12024-6-6 10:32