Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ
1 сарын 4. 11:230

Орос, Украины хооронд сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа олзлогдсон цэргүүдийг солилцсон тухай Оросын Батлан хамгаалах яам болон Украины Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.

Украины талаас Оросын 248 цэргийн алба хаагчийг, харин Оросын тал Украины 230 хүн, тэдний дотор зургаан энгийн иргэнийг сулласан байна.

"Манай цэрэг, түрүүч, офицерууд, мөн энгийн иргэд Оросын олзноос буцаж ирлээ" гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский телеграмм хуудсандаа бичжээ. Оросын талтай солилцсон хүмүүсийн зарим нь 2022 онд Мариуполь хотыг хамгаалахад оролцож байсан хүмүүс юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, олзлогдогсдыг солилцох хэлэлцээг Арабын Нэгдсэн Эмират Улсын зуучлалаар хийсэн байна. Москва, Киевийн хооронд сүүлчийн томоохон солилцоо наймдугаар сарын 7-нд болсон юм. Үүнээс хойш хоёр тал "хэлэлцээг санаатайгаар тасалдуулсан" гэж бие биенээ буруутгасаар байв.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07