Канад-Америкийн энтертайнмент Lionsgate Television компани, кино найруулагч Пак Чан Үгтэй хамтарч, түүний алдарт “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар дээр ажиллаж байна.
Пак Чан Үгийн хувьд 2003 онд “Oldboy” гэх япон манганаас сэдэвлэн эл киноны дэлгэцийн хувилбарыг үзэгчдийн хүртээл болгосон юм. Улмаар түүний найруулсан “Oldboy” кино үзэгчдийн хүртээл болсноосоо хойш үзэгчдээс ихээхэн өндөр үнэлгээ авч, одоо ч үзэгчдийн үзэх дуртай бүтээлүүдийн нэг хэвээр байгаа билээ.
Тэгвэл киноны олон ангит хувилбар дээр Пак Чан Үг найруулагч “Oldboy” киноны продюсер Лим Сын Ёнтой дахин хамтарч байгаа ба Lionsgate Television компанийн гүйцэтгэх захирлууд болох Коуртни Мок, Тара Жоши нар эл кино төслийг хариуцаж байгаа юм.
Гэвч одоогоор киног бүтээж буй талуудын зүгээс “Oldboy” цуврал яг хэзээнээс үзэгчдийн хүртээл болохыг мэдэгдээгүй байна.
Ташрамд дурдахад тус киног англи хэл дээр шинэчлэн гаргаж буй эхний тохиолдол энэ биш бөгөөд 2013 онд англи хэл дээрх хувилбар нь үзэгчдийн хүртээл болж байсан ч олон нийтээс тийм ч эерэг үнэлгээ аваагүй юм.
Эх сурвалж: Variety