Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
4 сарын 16. 13:130

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани цахилгаан автомашины зах зээл уналттай байгаа энэ үед зардлаа бууруулахын тулд олон тооны ажилчдаа цомхотгох шийдвэр гаргажээ. Гэвч энэхүү мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ 5-аас илүү хувиар унасан байна.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 15-ны өдрийн мэдээлснээр, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ажилтнууддаа илгээсэн цахим шуудандаа "Бид компанийнхаа бүтцийг сайтар нягталж үзээд, ажиллах хүчнтйхээ тоог олон улсын хэмжээнд 10 гаруй хувиар бууруулах хүндхэн шийдвэр гаргалаа" хэмээн дурдсаныг онцлов.

"Бид өсөлтийн дараагийн үе шатанд бэлтгэх зорилгынхоо хүрээнд зардлаа танахаас гадна бүтээмжийг дээшлүүлэхийн тулд компанийхаа үйл ажиллагааг бүх талаас нь анхаарч үзэхээс аргагүйд хүрч байна” хэмээн Маск тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ тэрээр энэ удаагийн ажиллах хүчний цомхотголыг онцолж “Надад үүнээс илүү үзэн яддаг зүйл байхгүй, гэхдээ энэ удаад хийхээс аргагүй нөхцөл байдал тулгарлаа" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Теслагийн нийт ажилчдын тоо 140.473-т хүрсэн нь гурван жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Үүнээс үндэслэн энэ удаад цомхотголд хамрагдах ажилчдын тоо 14.000 орчим байх болов уу хэмээн АНУ-ын хэвлэлүүд таамаглажээ.

Тус компани ажилчдын тоогоо цөөрүүлж буй явдал нь сүүлийн үед борлуулалт муу байгаатай холбоотой хэмээн харж болох юм.

Тесла компани энэ оны эхний улиралд олон улсын зах зээлд 386.810 ширхэг автомашин нийлүүлсэн болохоо энэ сарын эхээр зарласан нь Уолл Стритийн хүлээлтээс хамаагүй доогуур байв.

Ажиллах хүчээ их хэмжээгээр цомхотгох тухай мэдээлэл гарсны дараа Теслагийн хувьцааны үнэ огцом буурсан юм.

Тодруулбал Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Теслагийн хувьцааны үнэ өмнөх өдрөөс 5.59 хувиар буурч, 161.48 ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01