Porsche шинэ загварын цахилгаан хөдөлгүүрт, спорт автомашинаа худалдаанд гаргалаа
3 сарын 12. 18:160

Автомашины Porsche брэнд даваа гарагт шинэ загварын цахилгаан хөдөлгүүрт, спорт автомашиныхаа урьдчилсан захиалгыг бүртгэж эхэлжээ.

Ирэх зунаас захиалагч нарынхаа гарт хүрэх тус автомашины хувьд захиалагч нартаа хүрсэн даруй ашиглалтад буй хамгийн хурдан, цахилгаан хөдөлгүүрт, спорт автомашинуудын нэгээр яах аргагүй бичигдэх юм.

Нийт 1,093 морины хүчтэй Taycan Turbo GT автомашин нь худалдаанд гарахаасаа өмнө аль хэдийн цахилгаан автомашины хурдны хоёр ч дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжаад буй. 2.1 секундэд нийт 60 миль/цагийн хурд авах чадалтай тус автомашин нь нийт 230,000 ам.доллароор худалдаалагдаж байгаа юм.

Урьдчилсан захиалгын хүрээнд одоогоор нийт 2 загвар байгаа бөгөөд нэг нь стандарт 4 суудалтай бол нөгөө нь Weissach Package буюу 2 суудалтай, тансаг тоноглолуудыг танаж, илүү хөнгөн жинтэй болгосон загвар ажээ.


Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07