Disney Азийн хамгийн баян эрхэмтэй хамтран Энэтхэгийн зах зээлийг эзэгнэхээр шийджээ
2 сарын 29. 3:400

Disney компани Энэтхэгийн стриминг зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд Азийн хамгийн баян эрхэмтэй хамтрахаар болжээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Disney Энэтхэгийн томоохон компани болох Reliance Industries-тэй хэвлэл мэдээллийн хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар онцлов.

Энэхүү хамтарсан компани нь 8.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд хэлэлцээр эцэслэгдмэгц Reliance компани удирдлагыг авах аж. Disney компанийн хувьд 36.84 хувийг эзэмших гэнэ.

Reliance бол Азийн тэргүүн баян Мукеш Амбанигийн тэргүүлдэг компани бөгөөд Disney-тэй хамтран байгуулж буй энэхүү компанийг түүний эхнэр Нита Амбани удирдах юм.

Reliance уг хамтарсан компанийн өсөлтийн стратегийн хэрэгжилтийн хугацаанд 1.4 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон бөгөөд Disney-н зүгээс ч мөн орон нутгийн зохицуулагчид зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна.

Энэхүү хамтарсан компани нь телевизийн суваг, стриминг платформын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба Энэтхэг даяар 750 сая гаруй хэрэглэгчидтэй болно гэж тооцоолжээ.

Нэмж дурдахад, тус хамтарсан компани нь Disney-н 30,000 гаруй кино, контент, бүтээлийг Энэтхэгт түгээх онцгой эрхийг эзэмших аж.

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс бол энтертайнмент салбарынхны хувьд тун халуухан зах зээл юм.

Гэвч сүүлийн үед дотоодын компаниуд зах зээлд ноёрхохын хэрээр Disney зэрэг гадаадын компаниуд шахагдан, хүндхэн байдалд орж байгаа билээ. Тийм ч учраас эхнээсээ Энэтхэгийн компаниудтай хамтрах хувилбарыг сонгож буй нь энэ бололтой.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21