Япон: Тайванийн TSMC компанийн хоёр дахь үйлдвэрт 730 тэрбум иенийн татаас олгоно
2 сарын 23. 4:330

Японы засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компанийн Кюүшю мужид бүтээн байгуулалт нь эхлээд буй хоёр дахь үйлдвэрт ойролцоогоор 730 тэрбум иенийн татаас олгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл гарчээ.

Kyodo News агентлагийн 22-ны өдөр мэдээлснээр “Эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс хагас дамжуулагчийн тогтвортой хангамжийн тогтолцоог бий болгохын тулд төрийн зүгээс бодлогоор дэмжиж буйн нэг жишээ” хэмээн энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Японы засгийн газар TSMC компанийн анхны үйлдвэрт ч 476 тэрбум иенийн татаас олгох шийдвэрийг өмнө нь гаргаж байсан бөгөөд тус үйлдвэр нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгавар болгон 24-ний өдөр Кюүшю мужийн Кумамото хотноо нээлтээ хийх гэж буй билээ.

1980-аад онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд ноёрхож байсан Япон улс сүүлийн үед тус салбарыг сэргээхэд анхаарч, зөвхөн TSMC-гээр тогтохгүй олон компаниудад асар их хэмжээний санхүүжилтийг олгож эхлээд байна.

Тухайлбал Японы томоохон компаниудын хамтран байгуулсан хагас дамжуулагч хөгжүүлэгч Рапидус компанийн Хоккайдо дахь үйлдвэрт 330 тэрбум иенийн татаас олгохоор шийдвэрлэсэн.

Үүнээс гадна дотоодын Киоксиа (хуучнаар Toshiba Memory) болон Америкийн Western Digital (WD) компанийн санах ойн хагас дамжуулагч үйлдвэрлэх Мие мужийн Ёккайчи болон Иватэ мужийн Китаками үйлдвэрт 243 тэрбум иенийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
02024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
02024-5-22 14:37
OpenAI компанийн ChatGPT 4.0 системийн шинэ дуу хоолой жүжигчин Скарлетт Йоханссоны эгдүүцлийг төрүүлжээ
02024-5-22 13:55
Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
02024-5-22 13:09
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25