Qualcomm компанийн гүйцэтгэл зах зээлийн хүлээлтээс давжээ
2 сарын 3. 6:240

Ухаалаг гар утасны чип үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Qualcomm компани өнгөрсөн улиралд хүлээлтээс давсан ашиг, орлоготой ажилласнаа зарлалаа.

Гэвч их хэмжээний бараа бүтээгдэхүүний нөөц байгаа тул цаашид гүйцэтгэл хүлээлтээс доогуур байх төлөвтэй байгаа юм.

CNBC болон Bloomberg News зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч улиралд Qualcomm компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.75 ам.долларт хүрсэн гэж мэдэгдэв. Энэ үзүүлэлт нь зах зээлийн таамаглал болох 2.37 ам.доллароос давсан үзүүлэлт болсон бөгөөд борлуулалтын хувьд ч 9,92 тэрбум ам.долларт хүрч, 9,51 тэрбум ам.долларын хүлээлтээс давсан байна.

Энэ улиралд тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг 1,73-1,93 ам.доллар, борлуулалт 8,9-9,7 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Харин зах зээлийн судалгааны LSEG фирмийн нэгдсэн таамаглалаар борлуулалт 9.3 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг 2.25 ам.долларт хүрнэ хэмээн таамагласан байна.

Өнгөрсөн улирлын гүйцэтгэл хүлээлтээс давсан боловч цаашдаа тийм ч сайнгүй байх төлөвтэй байгааг шинжээчид онцлов. Учир нь тус компанийн бизнесийн түншүүд Qualcomm-ын бараа бүтээгдэхүүнийг ихээр нөөцөлсөн байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор захиалгын хэмжээгээ багасгаж байгаа аж.

Өнгөрсөн улирлын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үед 2,24 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсантай харьцуулахад 24 хувиар өсч 2,77 тэрбум ам.доллар хүрчээ.

Тус компани нь ухаалаг гар утсыг холбооны сүлжээнд холбодог чип болон сүүлийн үеийн Aндройд технологийн чип үйлдвэрлэдэг билээ.

Түүнчлэн ухаалаг утаснаас гадна компьютер, автомашин, виртуал бодит байдлын чихэвч гээд зах зээлд бие даан нийлүүлэх бүтээгдэхүүнээ солонгоруулахаар хичээж байгаа ч сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын эдийн засаг зогсонги байдалд орсонтой холбоотойгоор ухаалаг утасны чипний үйлдвэрлэлийн салбартаа л хүчтэй “тоглогч” хэвээр байгаа юм.

Qualcomm өнгөрөгч 12-р сард 6.69 тэрбум ам.долларын гар утасны чип нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ нь хоёр жилийн турш уналтад орсон ухаалаг утасны зах зээлд эерэг дохио болсон хэмээн шинжээчид харсан юм.

Qualcomm-ын гүйцэтгэх захирал Кристиано Амон "Андройд технологийн зах зээл 2023 оноос хойш тогтворжиж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Саяхан худалдаанд гарсан Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн Galaxy утаснуудад нь Qualcomm-ын чипийг ашигладаг бөгөөд ойрын хэдэн жилийн хугацаанд уг гэрээ хүчин төгөлдөр хэрэгжинэ хэмээн Qualcomm дурдсан байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35