Hyundai компани Орос дахь үйлдвэрээ худалдан, тус улсын зах зээлийг бүрэн орхихоор болжээ
1 сарын 29. 4:262

Интерфакс агентлагийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, Hyundai Motor компани Орос дахь үйлдвэрээ орон нутгийн Art Finance компанид худалдах гэрээ байгуулсан болохыг онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар Оросын AGR Automotive группийн зүгээс Art Finance нь Санкт-Петербург хот дахь Hyundai Motors-ын үйлдвэр төдийгүй тус компанийн Оросын талын эзэмшиж буй хувьцааг 100 хувь авах гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдэгдэв.

AGR Automotive групп нь Art Finance-ийн охин компани бөгөөд өнгөрсөн жил Volkswagen Russia компанийг худалдан авсан хуулийн этгээдийн шинэ нэр юм.

Hyundai Motors компани өнгөрсөн сард ТУЗ-ийн ээлжит бус хурлаа хийж, ОХУ дахь үйлдвэр болон 2020 онд худалдаж авсан General Motors-ын Санкт-Петербург дахь үйлдвэрийн хувьцаагаа Art Finance-д худалдах гэрээний тодорхой нөхцөлүүдийг хэлэлцсэн билээ.

Тус компани нь 2010 онд Санкт-Петербург хот дахь үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг дуусгаж, Оросын зах зээлд хөл тавьж байсан ч 2022 оны 2-р сард Орос Украинтай дайн эхлүүлж, барууны хоригт өртсөний улмаас сэлбэг, эд ангийн нийлүүлэлт доголдсон шалтгаанаар үйлдвэрийнхээ үйл ажиллагаагаа тухайн оны 3-р сард зогсоож байв.

Өнгөрөгч хоёр жил орчмын хугацаанд үйлдвэрлэл нь сул зогссон Hyundai Motor компани ийнхүү бизнесээ Art Finance-д зарж, дэлхийн бусад автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн адилаар Оросын зах зээлийг бүрэн орхиж буй аж.

AGR компани Hyundai Motor компанийн үйлдвэрийн нэрийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд бүртгэлийн ажил дуусмагц олон нийтэд мэдээлэх гэнэ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.190.104
   /
2 сарын 1. 8:11

КОРЕА УГААСАА ХҮН ЧАНАРГҮЙ, ШУДАРГА БУС, ӨЛӨН ХУЛГАЙЧ ЗАНГАА НУУДАГ. МОНГОЛЧУУУД ОРК ХЭДИЙ Ч СО-Г ГҮЙЦЭХГҮЙ.

   /
1 сарын 29. 14:41

taaalgdjn mash ih en ajliinbairiig sonirjbn

Онцлох мэдээ
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55