Qantas-ийн гүйцэтгэх захирал Алан Жойс төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өгөх болжээ
2023, 9 сарын 5. 20:310

Австралийн үндэсний агаарын тээвэрлэгч Кантас авиакомпанийн гүйцэтгэх захирал Алан Жойс төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өгөх болжээ.

Кантас авиакомпанийн гүйцэтгэх захирлын албыг 15 жил хашсан ноён Жойсын хувьд ирэх арваннэгдүгээр сард тэтгэвэртээ гарах төлөвлөгөөтэй байсан ч мягмар гарагт тэр ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн байна. Ингэснээр тэр төлөвлөж байснаасаа 2 сарын өмнө тэтгэвэртээ гарч байгаа юм.

Үйл явдлын хүрээнд Кантас авиакомпанийн зүгээс мэдэгдсэнээр Алан Жойс ажлаа эрт хүлээлгэн өгч буй явдал нь тус компанийн дотоод шинэчлэлтийн үйл явцыг хурдасгана гэсэн байна. Тийнхүү түүний албыг Ванесса Хадсон гэх эмэгтэй хүлээн авах юм. Улмаар Кантас авиакомпани түүхэндээ анх удаа эмэгтэй гүйцэтгэх захиралтай болох ажээ.

Хатагтай Хадсоны хувьд тус авиакомпанид 30 орчим жил ажилласан туршлагатай бөгөөд албан тушаалаа хүлээн авсан хойно тус компанийн нэг хүндийг сэргээхэд онцгой анхаарч ажиллана гэсэн байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
182024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
641032