Биткоины ханш 71,000 ам.долларыг давлаа
3 сарын 11. 18:270

Даваа гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ анх удаагаа 71,000 ам.долларыг давжээ. Улмаар даваа гарагийн 18:20 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 71,797.78 ам.доллар байна.

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард 68,999.99 ам.долларын үнэлгээнд хүрсэн ч түүнээс хойш тасралтгүй унаж, өнгөрөгч нэг жил гаруйн хугацаанд аажмаар өссөөр сүүлийн сар гаруйн хугацаанд ийн эрчимтэй өсөж байгаа билээ.

Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 1.84 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 18:25 минутад 4,030.51 ам.долларт хэлбэлзэж байв.

Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16