Юнайтед Эйрлайнс авиакомпани нисгэгчдийнхээ цалинг нэмэх болжээ
2023, 7 сарын 17. 20:050

Бямба гарагт Юнайтед Эйрлайнс авиакомпани болон нисгэгчдийг төлөөлж байсан эвлэлийн зүгээс зөвшилцөлд хүрч, ирэх дөрвөн жилийн хугацаанд нисгэгчдийнхээ цалинг 40 хүртэлх хувиар нэмэх болсноо мэдэгджээ.

Эвлэлийн зүгээс зөвшилцлийг 10 орчим тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

Юнайтед Эйрлайнс болон нисгэгчдийн эвлэлийн хувьд энэхүү зөвшилцлийг дөрвөн жил тасралтгүй хэлэлцсэн юм.

Цалинг нэмэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь агаарын тээврийн байгууллагуудын ашиг орлого хурдацтай өссөнтэй холбоотой гэнэ. Харин Ассошиэйтед Пресс агентлагаас мэдээлснээр Юнайтед Эйрлайнс ийн шийдэхэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь Дельта Эйрлайнс энэ оны эхэнд нисгэгчдийнхээ цалинг нэмэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой гэжээ.

Тийнхүү гэрээ баталгаажсан хойно нисгэгчдийн цалин 13.8-18.7 хувиар өсөх юм. Улмаар ирэх дөрвөн жилийн хугацаанд жолооддог онгоц, нисгэгчийн зэргээс хамааран нисгэгчдийн цалин 40 хүртэлх хувиар өсөх гэнэ.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16