Одоогоор мэдэгдэл алга байна

Бидний тухай

 

    Zangia.mn нь Монголын хөдөлмөрийн зах зээлд байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, сургалт хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хувь хүний хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний компани юм. Бид 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж, программ хангамжийн оновчтой шийдлийг ашиглан хөдөлмөрийн харилцаанд оролцох боломжийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст нээлттэй олгож байна. Түүнчлэн "Судалгаа", "ERP систем", "Зангиа Академи", "Зангиа Аудио", "Зангиа Ньюс", "Зангиа Тест" зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар 900,000 гаруй хэрэглэгч, 10,000 харилцагч байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд 20,000 гаруй нээлттэй ажлын зар тогтмол зарлагдаж байна.

Хэрэгжүүлж буй төслүүд:

  • Судалгаа

Zangia.mn нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаануудыг тогтмол хийдэг бөгөөд цалин хөлсний судалгааг 5 дахь жилдээ эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбаруудын ажлын байр тус бүрээр хийж байна.

Цалингийн судалгаа нь байгууллагуудад зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгох давуу талтай. Үндсэн цалин, тогтмол, тогтмол бус урамшууллын мэдээллийг агуулахаас гадна жилийн цалингийн өсөлт, бууралт болон ирэх оны төлөвийг багтаадаг.

  • Зангиа Академи

Зангиа Академи нь ажлын байрны ур чадвар, хувь хүний хөгжил, гадаад хэлний сургалт болон мэдлэг бататгах шалгалт багтаасан цахим сургалтын цогц платформ юм. Бидний зорилго бол чанартай агуулга бүхий сургалтыг хүн бүрд хүртээмжтэй хүргэж, хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой.

Зангиа Академийн давуу талууд:

  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл зэрэг нийт 150 гаруй сургалт;
  • Сургалт бүр мэдлэг бататгах тест, татах материал, дасгал ажлуудтай;
  • Ашиглахад хялбар технологийн шийдэлтэй Аппликейшн болон Веб хувилбартай;
  • Салбар бүртээ манлайлагч, мэргэжлийн 50 гаруй багштай;
  • Монголд хамгийн олон үнэгүй сургалтыг санал болгож байгаа цорын ганц цахим сургалтын платформ;
  • Байгууллагын удирдлагын хэсэг
    Zangia.mn-ийн харилцагч байгууллагууд Зангиа Академийн удирдлагын хэсэгт ажилтнуудаа бүртгүүлснээр үнэ төлбөргүй сургалтад хамруулах, сургалтын явц, шалгалтын дүнг хянах боломжтой.
  • Зангиа Аудио

Зангиа Аудио бол дэлхийн хаанаас ч, ямар ч цаг үед сонсох боломжтой аудио ном болон аудио хичээлийн нэгдсэн платформ юм.

Бидний зорилго бол Дэлхийн сонгодог уран зохиол болон Монголын шилдэг уран зохиолын дээжис, түүх, намтар, орчин цагийн шилдэг аудио ном бүтээлээр ард иргэдийг соён гэгээрүүлж, оюуны хөрөнгө оруулалт  хийхэд оршино.

Мөн салбар бүрийн мэргэжлийн сургагч багш, экспертүүдтэй хамтран хувь хүний хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, мэргэжлийн ур чадвар, санхүүгийн боловсрол гэх мэт хичээлүүдийг дуу бичлэгийн чанарын өндөр түвшинд аудио хэлбэрээр бэлтгэн хүргэж байна.

  • ERP систем

Байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах, автоматжуулах ERP системийг хөгжүүлж байна. Zangia-ERP системийг ашигласнаар хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулж, хүний нөөцийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилж, өгөгдөл, тоон мэдээлэлд суурилсан шаардлагатай тайлан мэдээг нэгтгэн гаргах боломжоор хангагдах юм.

Мөн байгууллагууд өөрийн ашигладаг ERP системийг Zangia.mn-тэй холбох боломжтой. Ингэснээр ERP системээсээ ажлын байрны зар зарлах, ирсэн CV -ийг ERP систем дээрээ хүлээн авах боломжтой болно.

  • Zangia News

Зангиа Ньюс уншигч нартаа зориулан ажил мэргэжил, карьерын зөвлөгөөг долоо хоног тутам хүргэхээс гадна дэлхий дахины эдийн засаг, бизнес, технологийн мэдээ болон дотоодын бизнесийн байгууллагуудын шинэ соргог мэдээг цаг алдалгүй, баттай эх сурвалжаас хүргэж байна.

  • Загвар маягт

Харилцагч байгууллагуудын захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаанд зориулж хүний нөөц, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, дүрэм, журам, тушаал, ажлын байрны тодорхойлолт, албан бичиг болон бусад маягтуудын нийт 200-аад загварыг боловсруулан байршуулаад байна.

 

ХОЛБОО БАРИХ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ

И-МЭЙЛ info@zangia.mn

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.