Тооцооны нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн өдөр тутмын гүйлгээг шалган бүртгэлийн системд бүртгэх, хуваарьт ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэх
- Харилцагч байгууллага, үйлчлүүлэгчтэй үүссэн өр төлбөр болон авлагын тооцоог бүртгэх, улирал бүр тооцоо нийлэн баталгаажуулах
- Хариуцсан салбарын бараа материалыг хуваарийн дагуу тоолж баталгаажуулах
- Компанийн санхүүгийн тайлан баланс гаргахад шаардлагатай мэдээ тайланг ерөнхий нягтлан бодогчид тогтоосон хугацаанд ирүүлэх,
- АБТ-д заасны дагуу ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
- Санхүүгийн программ хангамжийн мэдлэгтэй байх
- Тоон мэдээ боловсруулах чадвартай байх
- Дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Шаардлагатай тохиолдолд хурдан шийдвэр гаргах чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Нягт нямбай, анхааралтай байх
- Санхүүгийн талаарх хууль, дүрэм журамын талаар мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талтай
- Цалин+Бонус+Унаа
- Илүү цаг тооцох боломжтой
- Төрсөн өдрөөрөө цалинтай амрах
- Эрүүл мэндийн үзлэг
- Бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.