ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ХАБЭА-н тухай хууль түүнтэй холбоотой хууль тогтоол, дүрэм журам, стандартууд болон компанийн ХАБЭА-н бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах;
- Компанийн ХАБЭА-н менежментийн тогтолцоог үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, сайжруулах, манлайлан оролцох;
- Үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөх ХАБЭА-н дүрэм, журам, зааварчилгаа боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх;
- Аюулгүй ажиллагааны зөвлөмж чиглэл өгөх, хяналт тавих, шаардлага хүргэх;
- Салбар, хэсгүүдэд осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн ажлын байр болон шалтгаанаар нь судалж, осол, осолд дөхсөн тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох;
- ХАБ-н ажлын төлөвлөгөө боловсруулах, тайлагнах;
- Үйл ажиллагааны хүрээнд төсөл нэгж, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны хяналт тавьж, зөвлөмж чиглэл өгч, засаж залруулах арга хэмжээ авч, тайлагнах;
- Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг инженер техникийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
- Уул уурхайн салбарт 5-аас доошгүй жил ХАБ хариуцан ажиллаж байсан туршлагатай байх;
- ХАБЭА-н хариуцсан ажилтны сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх гэрчилгээ авсан байх;
- ХАБЭА-н бичиг баримт боловсруулах чадвартай байх;
- Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, харилцааны ур чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Жолооны “B” ангиллын эрхийн үнэмлэхтэй байх (хүчинтэй), механик хурдны хайрцагтай тээврийн хэрэгсэл жолоодох туршлагатай байх;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.