Хүүхэд, гэр бүлтэй ажиллах мэргэжилтэн(Дархан хот)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Орон нутгийн хөгжлийг дэмжих хүүхэд, гэр бүлд чиглэсэн сургалт нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах, тэдний эрхийг хангах, хамгаалах ажлыг хариуцан гүйцэтгэхэд чиглэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нийгмийн ажилтан, Социологич, Статистикч, Сэтгэл судлаач, Гэр бүл судлаач, Олон улсын харилцаа болон бусад ижил төстэй мэргэжилтэй байх. /Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй/
- Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд, хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад хүний эрхийг дээдлэх хууль эрх зүйн зохицуулалтын талаар зохих ойлголт, мэдлэгтэй.
- Ажлын байрны ёс зүй, харилцаа, хандлагадаа албан харилцааг эрхэмлэдэг.
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Компьютерын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн.
- Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах чадвартай.
- Мэргэжлийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайтай.
- Багаар болон олон ялгаатай бүлэгтэй ажиллах чадвартай.
Дархан-Уул аймагт байрлах салбарын хаяг: 14-р баг, Хуучин хорооллын 38-р байр, 1-3 тоот. Холбоо барих утас: 7037-4122
Бусад
БайршилДархан хот
СалбарТөрийн болон төрийн бус байгууллага, ОУБ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.