Дата аналист
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилгод нийцүүлэн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлбарлах замаар бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэглэгчдийн зан төлөвт шинжилгээ хийх замаар нэгж хэрэглэгчийн үр ашгийг нэмэгдүүлэх, үнэнч хэрэглэгчийг бий болгох.
Ажлын байранд тавигдах шаардлага
-
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Аливаад өөриймсөг сэтгэлээр, хариуцлагатай хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай,
- Зөв эерэг хандлагатай, үнэнч, шудрага, нээлттэй
- Сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй
- Ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх өөрийн сайн арга барилтай
Асуудал шийдвэрлэх ур чадвартай, цаг үеийн аливаа нөхцөл байдалд дасан зохицох, даван туулах чадвартай
-
- Дата мэдээлэлд шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах
- SQL query бичих, database дээр ажиллах
- Tableau ашиглан дата март бэлтгэх, тайлан автоматжуулалт хийх
- Дата мэдээллийг оновчтойгоор зохион байгуулан тайлан загварчлал хийх
- R болон Python програмчлалын хэлийг дата анализ, модельд ашиглах
- Машин сургалтын алгоритм, ажиллах зарчмын талаар мэдлэгтэй
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Дата аналистаар 1+ жил ажилласан туршлагатай
- Өгөгдлийн шинжэээч, Бизнес шинжээч, Статистикч болон адилтгах мэргэжлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
-
Юнайтэд Аллианс ХХК нь орчин үеийн дэвшилтэт программ хангамж, мэдээллийн технологи дээр суурилсан маркетингийн лояалти үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм.
Бид эрч хүчтэй, бүтээлч инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг хамт олонтойгоор харилцагч хэрэглэгчиддээ хамгийн таатай лояалти үйлчилгээг хүргэдэг.
Нээлттэй бүтээлч, эерэг, зөв байгууллага хамт олны соёл уур амьсгалыг бүрдүүлсэн U-Point-чууд бидэнтэй хамтран ажиллах, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийг урьж байна.
- Бид уян хатан цагийн хуваариар ажилладаг бөгөөд оффис маань таны бүтээлч сэтгэлгээг дэмжих тавтай тухтай орчныг бүрдүүлсэн байдаг.
- Таны ажлын эхний өдрөөс үндсэн ажил үүрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайн ойлгож мэдэхэд туслах ХАЛАМЖЛАГЧ ажилтан, байгууллага хамт олны соёл уур амьсгалыг таниулан туслах найрсаг BUDDY, чиглүүлэн зөвлөх хүний нөөцийн ажилтан угтан авч танд туслах болно .
- Бид үнэнч шудрага, нээлттэй, өөриймсөг сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх өөрийн сайн арга барилтай, сурч хөгжих хүсэл эрмэлзлэлтэй, цаг үеийн аливаа нөхцөл байдалд дасан зохицох, асуудлыг даван туулах чадвартай, хариуцлагатай тийм л нэгнийг хайж байна. CV болон Cover letter-ийг e-mail хаягаар хүлээн авах боломжтой. Анкетийн шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд ярилцлагын шатанд холбогдон урих болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.