Хууль, гэрээний мэргэжилтэн /TML/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, хэлцэл боловсоуулах, хянах;
- Албан бичиг баримт болон хууль эрх зүйн бусад баримт бичгийн төсөл бэлтгэх, боловсруулах, хянах;
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журам, эрх зүйн бичиг баримтуудыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хянах;
- Компанийн ажилчдад гэрээний эрх зүй, дүрэм журам заавар боловсруулахтай холбоотойгоор зөвлөгөө өгөх;
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс зэрэгтэй;
- Гэрээ, хууль эрх зүйн бичиг баримт бие даан боловсруулж байсан 2-оос доошгүй жилийн туршлагатай;
- Иргэний эрх зүй, компанийн болон бизнесийн эрх зүйн мэдлэгтэй;
- Монгол хэлний зөв бичгийн дүрэм, хэл найруулгын өндөр чадвартай;
- Хятад, Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Бие дааж ажиллах чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
- Нягт нямбай, ажлын ачаалал даах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгийн урамшуулал;
- Ирцийн нэмэгдэл, Удаан жилийн нэмэгдэл;
- Ажилтны сургалт, хөгжлийн урамшуулал;
- Буцалтгүй тусламж, Өндөр насны тэтгэмж, Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн бэлэг;
- Ажилчдын хоол, утас, унааны хөнгөлөлт;
- Эрүүл мэндийн үзлэг, хувцас хэрэгсэл болон хуулийн дагуу бусад хангамж, урамшуулал;
- Олон нийтийн арга хэмжээ, найрсаг хамт олон, тухтай ажлын байр.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.