Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
4 сарын 25. 7:230

Apple компани ирэх сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр тусгай арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдлээ.

Тус компанийн зүгээс энэ арга хэмжээний үеэр чухам ямар үйл явдал болох талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч мэдээллийн технологийн салбарынхан шинэ “iPad” гарна гэж хүлээж байгаагаа илэрхийлсээр байна.

Учир нь Apple компани өнгөрсөн 18 сар орчмын хугацаанд шинэ iPad гаргаагүй бөгөөд энэ таамаглал үнэн бол “iPad”-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны дараа гарч буй шинэ бүтээгдэхүүн болох юм.

Өмнө нь Bloomberg News агенилаг эх сурвалжаас иш татан, Apple компани "iPad Pro" болон "iPad Air"-ийн сайжруулсан хувилбаруудыг гаргахаар бэлтгэж байгаа талаар мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47