Теsla АНУ-ын зах зээл дэх “Model Y” зэрэг зарим загварынхаа үнийг 2000 ам.доллароор бууруулжээ
4 сарын 21. 21:110

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компани Америкийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй загвар болох “Model Y” зэрэг гурван загварынхаа үнийг 2000 ам.доллароор бууруулахаар шийджээ.

АНУ-ын Tesla компанийн албан ёсны вэбсайтад мэдээлснээр, “Model Y” загварын үндсэн үнэ холбооны татварын хөнгөлөлтгүйгээр 44.990 ам.доллароос 42.990 ам.доллар болж буурсан болохыг онцлов.

Харин “Model S”болон “Model X” загваруудын үндсэн үнэ 72.990 ам.доллар болон 77.990 ам.доллар болж тус тус буурсан байна.

Теsla компанийн зүгээс өөрийн X платформ дахь хуудсаар дамжуулан “Хэрэглэгчдэдээ аль болох боломжийн үнэ санал болгох нь бидний эрхэм зорилго юм. Холбооны татварын хөнгөлөлт болон шатахуунд зарцуулах зардал зэргийг тооцвол “Model Y” загварын үнэ одоо 29.490 ам.доллароос эхэлж байна гэж хэлж болох юм" хэмээн дурджээ.

Bloomberg News агентлаг "Теsla компанийн борлуулалт эхний улиралд удаашралтай байсантай холбоотойгоор бараа материалын нөөц ихэссэн тул “Model Y” зэрэг өндөр эрэлттэй, борлуулалт сайтай загварынхаа үнийг ийнхүү бууруулж буй бололтой" хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47