Burger King сүлжээ ресторан Энэтхэг улс дахь салбаруудынхаа цэсээс улаан лоолийг хасах болжээ
2023, 8 сарын 17. 17:200

Burger King сүлжээ ресторан Энэтхэг улс дахь салбаруудынхаа цэсээс улаан лоолийг хасжээ. Үүний шалтгаан нь Энэтхэг улсын зах зээлд улаан лоолийн үнэ эрчимтэй өсөж байгаатай холбоотой юм.

Үйл явдлын хүрээнд Burger King компаниас мэдэгдсэнээр Энэтхэг улс дахь улаан лоолийн тариалан эрэлтийг хангаж чадах эсэх, хураан авсан улаан лоолийн чанар урьд өмнөх шигээ байх эсэх нь тодорхойгүйгээс үүдэн эл шийдвэрийг гаргасан гэжээ.

Burger King сүлжээ рестораныг ийн шийдэхээс өмнө тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг McDonald’s түргэн хоолны сүлжээ мөн ижил арга хэмжээг аваад байсан юм.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Энэтхэг улсад улаан лоолийн үнэ өсөх болсон нь цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн тариалангийн талбай өргөнөөр сүйдсэн гэнэ.

BBC сувгаас мэдээлснээр өдгөө Энэтхэг улсад нэг килограмм улаан лоолийн үнэ 50 рупи хүрч байна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дампуурал зарлаад байсан FTX бирж хохирогчдынхоо хохирлыг барагдуулж, зээлээ төлөх чадамжтай болжээ
02024-5-9 20:43
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
02024-5-9 19:13
Умард Солонгосын гол үзэл сурталч асан нас баржээ
02024-5-9 19:09
“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 19:05
Умард Македоны Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
02024-5-9 19:02
Улаан талбайд Ялалтын 79 жилийн ойн парад боллоо
02024-5-9 18:53
"Реал Мадрид" Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарлаа
02024-5-9 11:48
Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв
02024-5-9 11:45
Олимпын галт бамбарыг Францад авчирлаа
02024-5-9 11:42
Европын холбоо: ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгаараа Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
02024-5-9 10:43