Теsla-гийн өрсөлдөгч гэгддэг Хятадын Liotto энгийн хэрэгцээнд зориулсан, өртөг багатай автомашин танилцуулна
4 сарын 11. 4:260

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болох Хятадад үнийн өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Хятадын томоохон үйлдвэрлэгч Lixiang (Liotto) энгийн хэрэгцээний SUV ангиллын цахилгаан автомашин гаргаснаар өөрийн өрсөлдөгч Теsla-тай дахин нэг өрсөлдөөнийг эхлүүлжээ.

Хонг Конгийн South China Morning Post сонины 9-ний өдөр мэдээлснээр, эх газрын Хятад дахь Теsla-гийн хэмжээнд дөхөж очих өрсөлдөгч хэмээн үнэлэгддэг Lixiang үнийн хувьд өрсөлдөх чадвартай, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан, дунд оврын 5 хүний ​​суудалтай L6 загварын автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөж буй талаар онцолсон байна.

300.000 юаниас доош үнээр борлуулагдах төлөвлөгөөтэй байгаа уг автомашиныг танилцуулах арга хэмжээ энэ сарын 18-ны өдөр зохион байгуулагдах аж.

Хол зайд зориулагдсан батарейны технологиор тоноглогдсон энэхүү шинэ загварын автомашин нь Lixiang компанийн бүтээсэн хамгийн хямд загвар болох юм.

Хятадын Twitter гэгддэг Weibo платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ тус компани "L6 танд аз жаргалыг авчрах болно" хэмээн хэрэглэгчдэд хүлээлт үүсгэсэн байна.

BYD компанийн хамтаар Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг тэргүүлдэг Lixiang нь өнгөрсөн онд Хятадын зах зээлд 376.000 нэгж автомашиныг борлуулсан нь өмнөх оныхоос 182 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин энэ жил тэд 800.000 автомашин борлуулах томоохон зорилтыг өмнөө тавиад байгаа аж.

2015 онд байгуулагдсан Lixiang-ыг Xiaopeng болон Wei Lai компаниудын хамтаар тухайн үед "цахилгаан автомашины салбарын шадар гурван стартапууд” гэж нэрлэдэг байсан ба сүүлийн үед гайхалтай өсөлтийг үзүүлэх болжээ.

South China Morning Post сонин "Lixiang компани нь Хятадын дээд зэрэглэлийн цахилгаан автомашины сегментэд л зөвхөн Tesla-г ардаа орхиж чадсан" хэмээн онцолж байсан бөгөөд тус компанийн том оврын SUV ангиллын L7, L8, L9 загварын автомашинууд хол зайд зориулагдсан батарейны технологиор тоноглогдсон нь Хятадын чинээлэг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн юм.

Харьцангуй өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн цахилгаан автомашинуудыг хөгжүүлж, үйлдвэрлэснээр Теsla компанийн өрсөлдөгч гэгдэх болсон Lixiang компани энэ удаад илүү боломжийн үнэтэй загвар гаргасан нь BYD болон Xiaomi компаниуд үнээ буулгах стратеги баримталж буйтай холбоотой бололтой.

Тодруулбал BYD компани өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн саяхныг хүртэлх хугацаанд бараг бүх загварынхаа үнийг 5-20 хувиар бууруулсан бөгөөд Xpeng, Zeekr зэрэг бусад өрсөлдөгчид ч үнээ буулгах стратегийг бизнестээ баримталж эхлэв.

Нэмж дурдахад Xiaomi компанийн зүгээс өнгөрсөн сард худалдаанд гаргасан анхны цахилгаан автомашин болох SU7 (Speed ​​​​Ultra 7) нь 200.000 юань буюу төсөөлж байснаас харьцангуй хямд үнээр худалдаанд гарсантай холбоотойгоор цахилгаан автомашины салбарын үнийн өрсөлдөөн улам ширүүсээд байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
52024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
642424