Диснейланд хүрээлэнд зочлохдоо урт дараалалд хүлээхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн худал хэлсэн үйлчлүүлэгчид насаараа тус хүрээлэнд зочлох эрхгүй болно
4 сарын 10. 18:390

Мягмар гарагт дэлхий дээрх хамгийн жаргалтай газар гэгддэг Уолт Дисней Уорлд хүрээлэнгээс шинэ журмаа танилцуулжээ.

Танилцуулгад тусгаснаар үйлчлүүлэгчид хүрээлэнд зочлохдоо урт дараалалд хүлээхгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй хэмээн худал хэлсэн тохиолдолд тэдний Флорида болон Калифорни мужууд дахь хүрээлэнгээр зочлох эрхийг бүх насаар нь түдгэлзүүлдэг байхаар шийдвэрлэдэг болсон байна.

Эл журмыг батлах болсон шалтгаан нь тус хүрээлэнгийн веб хуудаснаа үйлчлүүлэгчид “Бүртгэл дээр хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бүртгүүлсэн ч үнэн хэрэгтээ хөгжлийн бэрхшээлгүй байгааг олж мэдсэн тохиолдолд хэрхэх вэ?” хэмээн асуух нь олширсонтой холбоотой гэнэ.

Улмаар хэрэв тухайн зөрчил гаргасан үйлчлүүлэгч хүрээлэнгээр зочлох жилийн эрх худалдан авсан байх аваас тэд эл эрхийг нь ч түдгэлзүүлэх юм.

Тийнхүү хүрээлэнгийн зүгээс ямар тохиолдолд үйлчлүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй зочноор бүртгүүлж, урт дараалал хүлээхгүй байж болох журмаа ч тодотгосон бөгөөд тэдний хэлснээр ямарваа нэг хөгжлийн бэрхшээл, аутизм болон бусад төрлийн урт дараалалд хүлээх хүндрэлтэй нөхцөлийг л хамруулна хэмээжээ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21