Парисын Олимпын үеэр дроны халдлагаас сэргийлэх сургуулилалт хийв
3 сарын 15. 17:180

Энэ зун болох Парисын Олимп, Паралимпын наадмын үеэр дроны халдлагаас сэргийлэх зорилго бүхий аюулгүй байдлын сургуулилалтыг пүрэв гарагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулжээ.

Францын нийслэлээс холгүй байрлах агаарын цэргийн баазад болсон уг сургуулилалтад цэрэг, цагдаагийн алба хаагчид оролцсон байна. Сургалтад дрон болон тэдгээрийн операторуудын хоорондын холбоог тасалдуулахын тулд электрон импульс ялгаруулдаг төхөөрөмжүүдийг ашиглажээ.

Оролцогчид мөн хамгийн сүүлийн үеийн дрон, бусад нисэгч хэрэгслийг хэрхэн саатуулж, үзэгчид рүү унахаас сэргийлэх боломжтойг харжээ. Францын холбогдох албаныхан өнгөрсөн онд болсон регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ийм төхөөрөмжүүдийг ашигласан байна.

Тэд мөн Парисын наадмын үеэр тэмцээн болох газруудын ойролцоо өндөр хүчин чадалтай радарын систем суурилуулах замаар дронуудыг илрүүлэхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Францын Агаарын болон Сансрын хүчний агаарын бригадын генерал Арнауд Бургиньон хэлэхдээ, дронууд хамгийн аюултай аюул учруулж болзошгүйг дурдаад, хүмүүс наадмыг аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21