Хаитигийн Ерөнхий сайд огцрохоо мэдэгджээ
3 сарын 12. 17:220

Хаитигийн Ерөнхий сайд Ариэль Хенри улс оронд нь хүчирхийлэл газар аваад байгаа энэ үед албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрсөн тухай Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэгийн дарга даваа гарагт мэдэгджээ.

А.Хенри шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн зөвлөлийг байгуулж, түр ерөнхий сайдыг томилсны дараа огцорно гэж мэдэгдсэн байна. 2021 онд Хаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моиз амиа алдсанаас хойш тэрбээр сонгогдолгүйгээр уг албан тушаалыг хашиж байсан юм.

“Шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн зөвлөл байгуулагдаж, түр ерөнхий сайдыг толимлсны дараа огцорно гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна” гэж Гайана улсын ерөнхийлөгч, Карибын тэнгисийн нийгэмлэгийн дарга Ирфаан Али мэдэгдсэн байна. Тэрбээр А.Хенрид Хаитигийн төлөө хүчин зүтгэсэнд талархал илэрхийлжээ.

Хаитид сонгууль явуулах хүртэл ерөнхийлөгчийн зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, шинэ түр ерөнхий сайдыг томилно гэж И.Али даваа гаргийн орой мэдэгдсэн байна. А.Хенри НҮБ-ын олон үндэстний цагдаагийн хүчнийг эх орондоо байрлуулах талаар хэлэлцээ хийхээр өнгөрсөн долоо хоногт Кени улсад айлчлах үеэр Хаитид үймээн самуун дэгдсэний улмаас эх орондоо эргэн очих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд тэрбээр АНУ-ын Пуэрто-Рикод байгаа юм.

Хаитид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Кариком гэгддэг Карибын тэнгисийн орнуудын бүлгийн гишүүд даваа гарагт Ямайкад яаралтай уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтад Канад, Франц, НҮБ-ын төлөөлөгчид, мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцжээ.

А.Хенриг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал өрнөх үеэр Карикомын зүгээс Хаитид шилжилтийн засгийн газар байгуулах шахалтыг үзүүлсээр ирсэн байна. Гайанагийн Ерөнхийлөгч, Карикомын дарга И.Али Хаитид “тогтвортой, хэвийн байдлыг” сэргээн тогтоох яриа хэлэлцээ үргэлжилж байгаа хэдий ч Хаитигийн зарим бүлэглэлүүд “байх ёстой газраа байхгүй” байгааг анхааруулжээ.

Карибын тэнгисийн орнуудын удирдагчидтай уулзсаныхаа дараа Э.Блинкен Хаитид үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахад туслах олон үндэстний хүчнийг байрлуулахад 100 сая доллар, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэмж 33 сая доллар олгохоо мэдэгдсэн байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ
02024-5-16 10:17
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07