Владимир Путин ОХУ-ын хэмжээнд хүйсээ солихыг хориглосон тогтоолыг баталжээ
2023, 7 сарын 28. 17:020

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хэмжээнд хүмүүс хүйсээ солиулах мэс ажилбарт орох болон албан бичиг баримт дээрх хүйсээ солиулахыг хориглосон тогтоолыг баталжээ.

Тогтоолыг ОХУ-ын парламентын дээд, доод танхим 100 хувийн саналаар дэмжсэн байна. Улмаар өдгөө тус улсын нутаг дэвсгэрт хүний хүйсийг солиход зориулсан мэс ажилбар хийх, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг албан бичиг дээр нэгэнт бичигдсэн хүйсийг солихыг хориглож байгаа юм. Харин тогтоолд ганц л нөхцөл байгаа нь төрөлхийн гажиг засах зориулалтаар энэ төрлийн мэс ажилбар хийж болох гэнэ.

Үүнээс гадна ОХУ хоёр хүний нэг нь хүйсээ солиулан гэрлэлтээ батлуулсан байх аваас гэрлэлтийг хүчингүйд тооцох болсон бөгөөд трансжендер хүмүүсийг асран хүмүүжүүлэгч болох, хүүхэд үрчилж авахыг хоригложээ.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16