2024/03/05: Тойм мэдээ
3 сарын 6. 11:000

ОУЭА: Эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Өнгөрсөн жил тохиосон ган гачгийн нөлөөгөөр усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурч, чулуужсан түлшний хэрэглээ ихээхэн нэмэгдсэнээр эрчим хүчнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрснийг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) мэдэгдлээ.

Европын холбоо: Монополийн эсрэг хууль зөрчсөн Apple компанид 1.8 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ

Европын комисс орон нутгийн цагаар 4-ний өдөр хөгжмийн стриминг үйлчилгээтэй холбоотой монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзэн Apple компанид 1.84 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ. Энэ нь тус компанийн дэлхийн борлуулалтын 0.5 хувьтай тэнцэж байгаа бөгөөд монополийн эсрэг хууль зөрчсөний улмаас Европын холбооноос Apple компанид анх удаа торгууль ногдуулж буй тохиолдол болж буй юм.

Франц улс эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан анхны орон боллоо

Францын парламент орон нутгийн цагаар 4-ний өдөр эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг Үндсэн хуулиар хамгаалах тухай хуулийн төслийг баталжээ.

Биткоины ханш бүх цаг үеийн дээд үнэлгээндээ дөхөж байна

Мягмар гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэ бүх цаг үеийн дээд үнэлгээндээ дөхлөө. Улмаар мягмар гарагийн 10:10 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 68,392.27 ам.доллар байна.

Парисын Олимп, Паралимпын албан ёсны зурагт хуудсыг танилцуулжээ

Парисын Орсе музейд дэлгэн үзүүлсэн уг зурагт хуудас нь Олимпод зориулсан зүүн тал, Паралимпод зориулсан баруун тал гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган эхэллээ

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд эхэллээ.

SpaceX сансрын нисгэгчдийн шинэ багийг ОУСС руу илгээлээ

Уг хөлгийг SpaceX-ийн Falcon 9 пуужингаар хөөргөсөн бөгөөд уг пуужин хөөргөснөөс хэдхэн минутын дараа Атлантын далай дээр цагт 9656 км-ийн хурдтай ниссэн байна. Хөлөг тойрог замд орон ОУСС-д залгагдаж, багийн дөрвөн гишүүн станц руу ороход есөн минут зарцуулсан байна.

Dune киноны хоёрдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

Америкийн зохиолч Фрэнк Хербертийн шинжлэх ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн бүтээсэн “Dune” уран сайхны киноны хоёрдугаар анги болох “Dune: Part Two” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхийн зах зээлээс 178 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүллээ.

Хаити улс руу энхийг сахиулагчдыг илгээхийг уриалав

Нийслэл Порт-о-Пренс хотынх нь шоронгоос хэдэн зуун хоригдол оргоод байгаа Хаити улс руу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолын дагуу энхийг сахиулах хүчнийг илгээхийг Бразилын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

“You’re Beautiful” дууны үнэн учир нь мансуурсан, хүний бүсгүйд шунасан эрийн тухай байжээ

Сонсогч бидний хувьд бүх цаг үеийн хамгийн романтик дуунуудын нэг бол яах аргагүй дуучин Жэймс Блантын дуулж амилуулсан “You’re Beautiful” дуу билээ. “Чи бол үзэсгэлэнтэй, энэ үнэн шүү” гэх утга бүхий энэ дууны эгшиг аяз ч эл утгыг улам тод өгүүлэх шиг болдог. Гэвч 2005 онд цацагдсан энэ дууны цаад утгыг дуучин Жэймс Блант ийн тайлбарлажээ.

Балканы хойгийн баруун хэсэг дэх НАТО-гийн анхны баазыг Албанид нээлээ

"Албани улсын Кучовагийн нисэх хүчний баазыг НАТО-гийн агаарын ажиллагааны орчин үеийн төв болгон өөрчилж, даваа гарагт албан ёсоор нээлээ" гэж Умард Атлантын эвслийн мэдэгдэлд дурджээ.

Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьжээ

Хятад улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан талаар мягмар гарагт хууль тогтоох байгууллагад хэлэлцүүлэхээр өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд дурджээ.

Унц алтны үнэ түүхэнд дээд түвшинд хүрчээ

Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс хэлцлийн үнэ хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Худалдаачид АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банк оны хоёрдугаар хагасаас бодлогын хүүгээ бууруулна гэдэгт итгэлтэй байгаа нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөллөө.

Японы компаниудын 80 гаруй хувь нь хиймэл оюун ухаан ашиглаж байна

Японд төвтэй компаниудын 80 гаруй хувь нь хиймэл оюун ухааныг (generative AI) үйл ажиллагаандаа ашиглаж байгааг NHK телевизээс явуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ.

70 настай эр 52 жилийн хугацаанд нийт 34,128 Big Mac бургерийг идсэнээр дээд амжилтаа ахиулжээ

Өдгөө 70 настай Доналд Горске бол амьдралынхаа туршид хамгийн олон Big Mac бургер идсэн дээд амжилтыг эзэмшдэг нэгэн. Түүний хувьд анх 1972 оны тавдугаар сарын 17-ы өдөр анх Big Mac бургерийг идэж байсан бөгөөд тухайн үеэс хойших 52 жилийн хугацаанд тэр 34,128 ширхэг Big Mac бургер идсэн ажээ.

Tвиттерийн хуучин удирдлагууд Илон Маскийг шүүхэд өгчээ

Twitter компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй тус компанид өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 128 сая ам.долларыг гаргуулахаар Илон Маскийг шүүхэд өгчээ.

1995 онд хулгайлагдсан Ferrari F512M Testarossa автомашиныг 30 орчим жилийн дараа олжээ

1995 онд Formula 1-ийн жолооч асан Герхард Бергерийн Ferrari F512M Testarossa автомашиныг гэмт этгээдүүд хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Тэгвэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 30 орчим жилийн дараа холбогдох албаныхан автомашиныг олжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21