Австрали улс тэнгисийн цэргийн флотоо эрс шинэчилнэ
2 сарын 22. 12:110

Дэлхийн II дайнаас хойших хамгийн том тэнгисийн цэргийн флоттой болохоор төлөвлөж байгаагаа Австрали улс мэдэгдлээ.

Батлан хамгаалахын уг төсөлд ирэх 10 жилийн хугацаанд 35 тэрбум гаруй ам.доллар зарцуулах юм. Шинжээчид үүнийг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадаас хамааран нөхцөл байдал улам хурцдаж байгаатай холбон тайлбарлаж байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд гарсан адмиралын удирдан хийсэн бие даасан судалгаагаар “одоо байгаа болон цаашид байгуулахаар төлөвлөж буй байлдааны хөлөг онгоцны флот нь өнөөгийн стратегийн орчинд тохиромжгүй” болох нь тогтоогдсоны дараа Австралийн Тэнгисийн цэргийн флотын байлдааны хөлөг онгоцны тоог 26-д хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

Эдгээр хөлөг онгоц нь Австралийн талын АНУ, Их Британитай байгуулсан “AUKUS” гэрээний дагуу байгуулагдах цөмийн шумбагч онгоцны флотод нэгдэх бөгөөд эхний гурван цөмийн шумбагч онгоцыг ирэх арван жилийн эхээр нийлүүлэх төлөвтэй байна.

Австралийн Тэнгисийн цэргийн тэргүүн дэд адмирал Марк Хаммонд мэдэгдэхдээ “манай бүс нутагт дипломат ажиллагаа явуулах, болзошгүй дайснуудыг тогтоон барих, манай үндэсний эрх ашгийг хамгаалж чадах хүчирхэг флотод хүчирхэг Австрали улс найдах болно” гэжээ.

"Ирээдүйд байгуулахаар төлөвлөж буй тэнгисийн цэргийн флотын цар хэмжээ, хөнөөл учруулах чадвар нь манай бүс нутагт үүсэж буй стратегийн сорилтуудыг даван туулахад бэлтгэгдсэн байх баталгаа болж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Бие даасан судалгаанд дурдахдаа, Австрали улс өдгөө “түүхэндээ байгаагүй хуучирсан флоттой байна" гэснийг засгийн газрын мэдэгдэлд эш татжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
02024-5-16 13:20
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16