ДЭМБ: 2050 он гэхэд хорт хавдрын өвчлөл 77 хувиар нэмэгдэнэ
2 сарын 2. 4:140

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зүгээс 2050 он гэхэд дэлхий даяар хорт хавдраар өвчлөгсдийн тоо 77 хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ.

ДЭМБ орон нутгийн цагаар 1-ний өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, тус байгууллагын дэргэдэх Хавдар судлалын олон улсын агентлаг 2050 он гэхэд жилд 35 сая гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэ нь 2022 онд 20 сая гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулахад 77 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, таргалалт, агаарын бохирдол зэрэг хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд илүү олон хүн өртөж байгаатай холбоотой гэж ДЭМБ тайлбарлав.

Ялангуяа хөгжингүй орнуудад хорт хавдрын шинэ тохиолдол улам нэмэгдэх төлөвтэй байгаа гэжээ. Тодруулбал хөгжингүй орнуудад бүртгэгдэх тохиолдол 2022 онтой харьцуулахад 4.8 саяар өснө хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36