Европын холбоо Украинд 50 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ
2 сарын 2. 4:050

Европын холбооны 27 гишүүн улс дараагийн дөрвөн жилийн хугацаанд Украинд 50 тэрбум еврог олгох тохиролцоонд хүрчээ.

Европын холбооны дээд хэмжээний уулзалтыг даргалагч Чарльз Мишель орон нутгийн цагаар 1-ний өдөр Брюссель хотноо зохин байгуулагдсан ээлжит бус дээд хэмжээний уулзалт эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд "Европын холбооны төсвийн хүрээнд 27 гишүүн орны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн нэмэлт тусламж олгох нэгдсэн тохиролцоонд хүрлээ” хэмээн онцолсон байна.

Европын холбооны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, 50 тэрбум еврогийн 33 тэрбум еврог зээл хэлбэрээр, үлдсэн 17 тэрбум еврог тусламж хэлбэрээр олгох аж.

Энэхүү мөнгөн тусламж нь сэргээн босголт зэрэг Украин дахь дайны дараах хохирлыг барагдуулахад зарцуулагдах юм.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Украинд дайн эхэлснээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч буй энэ үед гаргасан тус шийдвэр хь ОХУ-ын ерөнхийлөгч Путинд маш хүчтэй мессеж илгээж буй хэрэг болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Зеленський дээд хэмжээний уулзалтын үеэр цахим хэлбэрээр бичлэг явуулахдаа “Уг шийдвэрийг Европын холбооны 27 гишүүн улс бүгд санал нэгтэй гаргасан нь маш чухал явдал юм” хэмээн тус холбоонд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
32024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
622976