Литва улс энэ онд ОХУ-аас импортлох бордооныхоо хэмжээг 60 гаруй хувиар бууруулжээ
2023, 10 сарын 3. 19:390

2023 онд Литва улс ОХУ-аас импортлох бордооныхоо хэмжээг 60 гаруй хувиар бууруулсан тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Гэсэн хэдий ч тэд Европын Холбооны үр тариа болон бордооны хүрээнд тавьсан хоригийн хүлцэх нөхцөлийг ашиглан одоог хүртэл ОХУ-аас бордоо худалдан авч байгаа юм.

ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Литва улс 2023 оны эхний 7 сард ОХУ-аас нийт 55,600 тонн бордоо худалдан авсан нь өнгөрөгч онд тус улсаас худалдан авсан бордооноос даруй 61.7 хувиар бага байжээ.

Шинжээчдийн хэлж байгаагаар Литва улс тийн ОХУ-аас бордоо импортлон авч байгаа ч тэд бордоог өөрсдийн хэрэгцээнд хэрэглэх бус гуравдагч орон руу экспортлож байгаа гэнэ. Энэ нь Литва улсад ашигтай тусаж байгаа юм. Учир нь тэд өдгөө ОХУ-аас худалдан авч буй бордоонд өнгөрөгч онтой харьцуулахад 2 дахин бага үнийг төлж байгаа ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шизофренийн талаарх олон нийтийн дунд тарсан ташаа ойлголтууд
02024-5-24 22:33
Алдарт “Doge” миймийн Кабосу нохой амьсгал хураажээ
02024-5-24 19:41
Bark Air - Тэжээвэр нохойтой зорчигчдод зориулагдсан анхны авиакомпани
12024-5-24 19:04
2024/05/22: Тойм мэдээ
02024-5-24 11:36
TSMC: Энэ онд дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 10 хувиар өснө
02024-5-24 4:05
222 жилийн түүхтэй АНУ-ын DuPont химийн компани гурван компани болон хуваагдана
02024-5-24 3:04
Зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл зарласан Nvidia-гийн нэгж хувьцаа 1000 ам.долларыг давжээ
02024-5-23 13:36
Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
12024-5-23 11:54
2 хоногтой нярайг уруул дээр нь үнэрлэснээс болж тархины саажилттай болжээ
272024-5-22 17:28
Реппер Sean “Diddy” Combs-т холбогдох хэрэг нэгээр нэмэгджээ
12024-5-22 14:37