Toyota компани автомашины борлуулалтаар дахин тэргүүллээ
1 сарын 30. 18:000

Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани 2023 онд автомашины борлуулалтаар бусад үйлдвэрлэгчдийг дахин ардаа орхилоо. Тус компани чипний хомсдол арилахтай зэрэгцэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр борлуулалтын хэмжээгээр дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлжээ.

Toyota өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хамгийн олон буюу 11.23 сая ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.2 хувиар өссөн байна. Үүнд тус группын жижиг машин үйлдвэрлэгч Daihatsu Motor, ачааны машин үйлдвэрлэгч Hino Motors-ын үйлдвэрлэсэн автомашинууд багтжээ.

Харин Германы Volkswagen компани 2023 онд 9.24 сая автомашин борлуулсан байна. Toyota-гийн хувьд өмнөх дээд үзүүлэлтэд 2019 онд хүрч, 10.74 сая автомашин борлуулж байв. Тус компани өнгөрсөн онд нийтдээ 11.52 сая автомашин үйлдвэрлэсэн нь 8.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Япон, Хойд Америк, Европт эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Toyota дангаараа дэлхий даяар 10.31 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.7 хувиар өссөн бол үйлдвэрлэл нь 11.1 хувиар өсөж, 10.03 саяд хүрсэн байна. Ингэснээр тус компанийн эдгээр үзүүлэлт түүхэнд анх удаа 10 саяын босгыг давжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35