Канвон-2024: Азид болох анхны Залуучуудын өвлийн Олимп өнөөдөр эхэлнэ
1 сарын 19. 16:440

Залуучуудын өвлийн IV Олимпын наадам Өмнөд Солонгосын зүүн нутгийн Канвон мужид өнөө орой нээгдэх гэж байна.

Тус муж дөрвөн жилд нэг удаа болдог залуучуудын өвлийн Олимпыг Ази тивд анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Энэхүү наадам Австрийн Инсбрук, Норвегийн Лиллехаммер, Швейцарын Лозанн хотуудад болж байв. 15-18 насны тамирчид оролцдог уг наадам ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн наадамд дэлхийн 79 орныг төлөөлөн 1803 тамирчин оролцох бөгөөд залуучуудын өвлийн хамгийн том Олимп болох юм. Тамирчид долоон спортын 15 төрлөөр 81 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Зохион байгуулагч орон болох Өмнөд Солонгосоос хамгийн олон буюу 102 тамирчин оролцох ажээ.

2018 оны Пёнчаны өвлийн Олимпын тэмцээн уралдаан болсон хэд хэдэн газрыг Канвонд болох залуучуудын наадмын үеэр дахин ашиглана. Сөүл хотоос зүүн зүгт 160 км зайд орших Каннын хотод мөсний бүх төрлийн тэмцээн болох бол Каннын хотоос баруун зүгт орших Пёнчан хотод цанын харайлт, биатлон, гүйлтийн цана зэрэг тэмцээнүүд болно. Харин ойролцоох Чонсон хошуунд уулын цана, цанын чөлөөт гулгалтыг тэмцээнүүдийг зохион байгуулна.

Алжир, Нигери, Пуэрто-Рико, Тунис, АНЭУ гэсэн таван улсын тамирчид залуучуудын өвлийн Олимпод анх удаагаа оролцох гэж байна. Тэдний дундаас өвлийн Олимпод оролцож байгаагүй Тунисын тамирчдын хувьд залуучуудын анхны өвлийн наадамдаа оролцох гэж байгаа нь энэ ажээ.

Нээлтийн ёслол Каннын дахь “Gangneung Oval”, Пёнчан дахь “PyeongChang Dome” цэнгэлдэх хүрээлэнд нэгэн зэрэг болно. Тамирчдын парад болон гол ёслолын ажиллагаа Каннын хотод болох бол Пёнчан хотод урлаг соёлын тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Каннынд болох нээлтийн ёслолоос бусад бүх үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд үзэгчид “gangwon2024.com” цахим хуудаснаас үнэгүй эрхийн бичгээ авах ёстой байна. Пүрэв гаргийн байдлаар уг цахим хуудаснаас 350 мянга гаруй тасалбар авчээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21