Ирэх жилээc Amazоn-оос Hyundai компанийн автомашиныг худалдаж авах боломжтой болно
2023, 11 сарын 21. 1:520

Ирэх жилээс эхлэн дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт болох Аmazin-оос Hyundai компанийн автомашиныг худалдан авах боломжтой болох гэнэ. Энэ нь автомашины салбартаа анхдагч болж буйгаараа онцлог юм. Тэрчлэн тус хоёр компани цаашид Аmazon компанийн хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан Alexa үйлчилгээг Hyundai компанийн автомашинуудад суурилуулах зэргээр хамтын ажиллагаагаа олон талаар өргөжүүлэхээр шийджээ.

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Hyundai болон Аmazon компаниуд АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй авто шоуны үеэр стратегийн өргөн хүрээний түншлэлийг ийнхүү хэрэгжүүлэх болсноо зарлав.

Юуны өмнө, ирэх жилээс эхлэн хэрэглэгчид Аmazon сайтаас Hyundai компанийн автомашиныг худалдан авах боломжтой болж буй аж. Тодруулбал хэрэглэгч өөрийн хүссэн тээврийн хэрэгслийн загвар, өнгө, онцлогийг цахим хуудсанд оруулснаар тухайн бүсэд худалдаалагдаж буй тээврийн хэрэгслийг санал болгон, хэрэглэгч хүсвэл хүссэн тээврийн хэрэгслээ сонгон төлбөрөө төлөх боломжтой болох юм. Улмаар хэрэглэгч хүссэн үедээ худалдан авсан автомашинаа дилер дээрээс өөрийн биеэр очиж авах юм уу гэртээ хүргүүлэх боломж бүрдэх аж.

Одоогоор АНУ-ын нутаг дэвсгэрт аль ч автомашин үйлдвэрлэгчийн автомашиныг худалдаж авсан тохиолдолд заавал албан ёсны дилерээр дамждаг билээ. Харин Аmazon компани нь хэрэглэгч цахимаар төлбөрөө хиймэгц хамгийн ойрын Hyundai-гийн дилерүүдтэй холбож өгөх гэнэ. Аmazon компани энэхүү хамтын ажиллагааныхаа талаар “Автомашины дилерүүд Аmazon сайт дээр бүтээгдэхүүнээ зарж борлуулах боломжтой болж байгаа ба бидний хамтран ажиллах анхны компани Hyundai болж байна” хэмээн өгүүлжээ.

Түүнчлэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Hyundai компани 2025 оноос эхлэн автомашинууддаа Alexa-г суурилуулах шийдвэрт мөн хүрсэн байна. "Ингэснээр Hyundai компанийн автомашин эзэмшигчид өөрийн дуу хоолойг ашиглан Alexa-аас хөгжим, подкаст, аудио ном тоглуулахыг хүсэх, хийх ажлын жагсаалтаа шинэчлэх, календарь дээрх төлөвлөгөөг сануулах зэрэг үйлчилгээг авч болох аж. Мөн ухаалаг гэрэлтүүлэг, гэрийн халаалт зэрэг өөрийн гэр, орон сууцан дахь ухаалаг функцуудээ ч зайнаас удирдах боломж бүрдэнэ” хэмээн тус хоёр компанийн албаны хүмүүс тайлбарлажээ. Тэрчлэн интернэт холболт тасарсан эсвэл интернет холболтгүй газарт ч Alexa-гийн зарим функцуудыг ашиглаж болох аж.

Үүнээс гадна Hyundai-гийн зүгээс дижитал инновацийг хурдасгахын тулд Amazon Web Services компанийг үүлэн үйлчилгээ үзүүлэгчээр сонгосноо зарлав. Энэ мэтчилэн Аmazon компанитай олон жилийн гэрээ байгуулсан Hyundai компани нь судалгаа, хөгжүүлэлт, бүтээгдэхүүний инженерчлэлийг дэмждэг програмуудаа Amazon Web Services компани руу шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Аmazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси “Hyundai компани нь хэрэглэгчдийн амьдралыг улам бүр сайхан, тохь тухтай болгох чинхүү хүсэл эрмэлзэл бүхий Amazon компанитай яг ижил алсын хараатай маш шинэлэг, орчин үеийн компани юм. Бид стратегийн өргөн хүрээний түншлэлээрээ дамжуулан энэхүү зорилгоо бодит болгох нь дамжиггүй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

“Hyundai болон Аmazon компаниуд гар нийлэн, бизнесийн шинэхэн жимээр алхаж эхэллээ. Бид Аmazon компанитай үр бүтээлтэйгээр урт хугацаанд хамтран ажиллана гэдэгтээ туйлаас итгэлтэй байна” хэмээн Hyundai компанийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал бөгөөд Хойд Америкийн бүсийг хариуцсан ерөнхийлөгч Хосе Муньоз энэхүү хамтын ажиллагааныхаа талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35