Титаник хөлөг онгоцны үлдэгдлээс олдсон эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулах болжээ
2023, 11 сарын 8. 19:110

Британийн дуудлага худалдааны "Henry Aldridge and Son Ltd" ирэх бямба гарагт Титаник хөлөг онгоцны үлдэгдлээс олдсон эд өлгийн зүйлсийг дуудлага худалдаанд оруулах болжээ. Эд өлгийн зүйлст Титаникийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан меню болон хөнжил, халаасны цаг зэрэг багтсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчдын таамаглаж байгаагаар тус меню ойролцоогоор 86,000 ам.долларын үнэ хүрэх юм. Ус нэвчиж, зарим үсэг нь харагдахгүй болсон эл меню нь дөрөвдүгээр сарын арваннэгний оройн зоогийн меню бөгөөд тайлж уншваас, тухайн үдэш Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид хясаа, тунхууны цөцгийтэй үхрийн мах, цагаан луувангийн нухаш зэргээс зооглосон болохыг илтгэх ажээ.

Titanic: Rare first-class menu up for auction sheds light on life aboard |  CNN

Мөн түүнчлэн дуудлага худалдаагаар зарагдах хөнжил нь Титаник хөлөг онгоцноос олдсон хамгийн гайхалтай, биет эд өлөгт тооцогдож байгаа юм. Улмаар зохион байгуулагчдын зүгээс тус хөнжлийг дор хаяж 100,000 ам.долларын үнэ хүрнэ гэж тооцож байгаа ажээ.

Titanic: Rare first-class menu up for auction sheds light on life aboard |  CNN


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
72024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
623024