Автомашины ажилчдын үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт General Motors компанийн 5.000 ажилчдаар хүрээгээ тэлжээ
2023, 10 сарын 25. 13:020

Зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж буй АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтад оролцож буй гишүүдийн тоо 5000-аар нэмэгдсэнээр ажил хаялтад оролцож буй нийт гишүүдийн тоо 46000-д хүрчээ.

АНУ-ын зах зээлд эрэлт өндөртэй байдаг General Motors компанийн Техас хот дахь том оврын SUV ангиллын автомашины үйлдвэрийн 5000 ажилчид орон нутгийн цагаар 24-ний өглөө ажил хаялтад нэгдэж буйгаа зарлав.

Өнгөрсөн сарын 15-ны өдөр Автомашин ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийнхэн General Motors, Ford, Stellantis зэрэг автомашин үйлдвэрлэлээрээ Америкдаа тэргүүлэгч гурван компанийн Мичиган, Охайо, Миссури мужид байрладаг үйлдвэрүүдийн ажилчдыг эгнээндээ нэгтгэн нэгэн зэрэг ажил хаялт зарласан билээ.

Тус үйлдвэрчний эвлэлийн албаны хүмүүс хамтарсан гэрээ байгуулахаар компаниудын удирдлагуудтай хэлцлийг дахин эхлүүлсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас өмнөх өдөр нь Stellantis компанийн пикап загварын автомашины үйлдвэрийн ажилчид мөн тус ажил хаялтад нэгдсэн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
641024