Одоо ч үргэлжилж буй ажил хаялтаас үүдэн Холливуд өнгөрөгч сард 17,000 орон тоогоо танажээ
2023, 9 сарын 6. 13:070

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн албанаас мэдээлснээр одоо ч үргэлжилж буй ажил хаялтаас үүдэн Холливудын кино, телевиз, хөгжмийн салбар өнгөрөгч сард 17,000 орон тоогоо танасан гэжээ. Үүнээс үзвэл зохиолчид хийгээд жүжигчдийн хавсарсан ажил хаялт Холливудын хөдөлмөрийн зах зээлд хүчтэй цохилтыг үзүүлж байгаа юм.

Америкийн Зохиолчдын эвлэлээс зарласан ажил хаялтын хувьд өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн бол жүжигчдийн зарласан ажил хаялт зургаадугаар сарын дундаас эхэлсэн билээ. Ажил хаялтын гол зорилго нь зохиолчид хийгээд жүжигчид стрийминг үйлчилгээ газар авч, хиймэл оюун ухаан тэдний оюуны бүтээлд заналхийлэх болсон энэ цаг үед цалин хөлсөө нэмэгдүүлэх юм. Улмаар талууд одоог хүртэл хэлэлцээр хийж байгаа ч тэд дорвитой үр дүнд хүрэхгүй байгаагаас үүдэн ажил хаялт үргэлжилсээр байгаа ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
52024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
641672