Их Британийн оффис ажилтнууд ажлын байран дээр хэрхэн хувцаслах нь зохистой талаар өөрсдийн бодлыг хуваалцжээ
2023, 8 сарын 25. 18:380

Байгууллага бүр өөрсдийн ажлын байранд мөрдөх дотоод журамтай байдаг бөгөөд уг журамд ажилтнууд хувцаслалтдаа хэрхэн анхаарах учиртайг заасан байх нь элбэг. Тэгвэл HRNews хүний нөөцийн мэдээ мэдээллийн хуудас энэ асуудлын хүрээнд ажилтнуудын дунд нэгэн судалгаа явуулжээ.

Их Британи улсад оффис ажилтнууд хувцаслалтдаа хэрхэн анхаарах учиртай байдаг вэ? Тэд одоо ч уг журмыг дагаж мөрддөг үү?

Судалгааны тэргүүнд HRNews хуудасны зүгээс судалгаанд хамрагдагсдаас тэдний ажилладаг байгууллагууд ажилтнуудынхаа хувцаслалтад анхаардаг журамтай эсэхийг асуужээ. Улмаар тэдний 74 хувь нь тийм гэж хариулсан бол 21 хувь нь үгүй, 5 хувь нь дүрэмт хувцас өмсдөг гэж хариулсан байна. Гэвч энэ нь ажилтнууд уг журмыг хүлээн зөвшөөрсөн, дагаж мөрддөг гэсэн үг биш юм.

Судалгаагаар ажилтнуудын 80 хувь нь ажил олгогчдыг ажлын байранд хэрхэн хувцаславал зохистой тухайд журам боловсруулж, түүнийг даган мөрдүүлэх эрхтэй гэсэн бол 18 хувь нь уг байр суурийг эсэргүүцсэн байна.

Тийн асуулгын үр дүнг дүгнэвэл, 35 болон түүнээс дээш насныхан ажлын байранд хэрхэн хувцаславал зохистойг заасан дүрэм журмыг хөхиүлэн дэмжиж, мөрддөг бол залуу үеийнхэн илүү чөлөөтэй орчныг хүсдэг ажээ.

Ажлын байран дээр ямар хувцас өмсөх нь зохисгүй вэ?

Судалгаагаар ажил олгогчид ажилтнуудаа ажлын байран дээр хэт богино бошинз, өмд, хэт их арьс ил гаргасан crop top, торон материалтай хувцас хийгээд энгэр задгай хувцас, уранхай өмд, ямар нэг хамтлагийн мерч буюу подволк, хэт их зурагтай подволк, дасгалын өмд, тамирын өмд, хөлийн хуруу ил гарсан гутал, малгай өмсөхгүй байхад уриалдаг байна.

Тэгвэл британичууд уг журмын хүрээнд жилд хэчнээн фунт зарцуулдаг вэ?

Судалгаанд хамрагдагсдын 9 хувь нь уг журмын хүрээнд ажил хэрэгч хувцас авах гэж ямар ч зарлага гаргадаггүй гэж байсан бол 19 хувь нь дүрэмт хувцсаа байгууллагаасаа авдаг хэмээн хариулсан байна. Харин жилд 100 хүртэлх фунт зарцуулдаг гэж хариулсан хүн судалгаанд хамрагдагсдын 65 хувийг эзэлжээ. Үлдсэн 7 хувийн хувьд жилд дунджаар 100-150 фунт зарцуулдаг гэнэ.


Эх сурвалж: HRNews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
1
0
0
1
5
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03